Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг дарга нарыг “банзадъя”


УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаагийн сэтгүүлчид өгсөн жижиг тодруулгыг өчигдөр харлаа. Тэрээр “Татварынханд урамшуулал олгох шийдвэр гаргасан Засаг дарга нар хариуцлага хүлээнэ. Байцаагч бол тодорхой шийдвэрэээр урамшууллаа авсан байгаа” хэмээн ярьжээ. Үнэхээр Засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг гар өргөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Ажлаа сайн хийвэл мөнгө өгнө” гэж байхад “юун мөнгө ямар учраас өгөх гээд байгаа юм бэ, би төрийн шударга ажилтан” гээд хойшоо суух хүн байгаа гэж үү. Хувийн хэвшлийнхэн сайн ажиллах тусам өндөр цалин урамшуулал авдаг. Тэгвэл төрийн албаныханд олон жилийн урамшууллаас өөр мундаг сайн ажиллалаа гээд урамшуулал олгодоггүй учраас чин сэтгэл гэж тэднээс нэхэх хэрэггүй хэмээн дэмий нэгний амнаас уначихсан үг биш л болов уу. Төрийн албанаас хамгийн их ажилтай байдаг, хамгийн сайн ажилладаг хүмүүсийг олоод ир гэвэл яалт ч үгүй татварын хэдэн байцаагчийг зааж өгөхөөс өөр аргагүй. Гутлынхаа улыг эргэтэл явдаг нь байхад дулаан өрөөнд суугаад зандардаг нь ч бий. Тэгвэл энэ удаад урамшуулал авсан байцаагчаас илүүтэйгээр урамшуулах журам гаргасан нөхдөд хариуцлага хүлээлгэх нь зүй.

Сайдаас өндөр эрх мэдэлтэй дүүргийн Засаг дарга нарыг энэ удаад харин нэг сайн “банздах” хэрэгтэй. Сангийн яамныхны мэдээлж байгаагаар Татварын Ерөнхий газарт жилд 500 хүртэл сая төгрөгийн урамшууллын эрх олгодог гэнэ. Харин дүүргийн дарга нар маань тэрбум гаруй төгрөгийн урамшуулал хээв нэг өгч байдаг. Бас болоогүй давуулж биелүүлсэн орлогынхоо 8 хувийг халаасандаа хийж болно оо хэмээн үр дүнгийн гэрээ байгуулж суугааг хэрхэн тайлбарлах билээ. 18 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авч байгаа хүн “ахиад ахиад” гээд зүтгэлгүй яахав. Хэрвээ хувь хүн талаасаа бодоод үзвэл ямар ч байсан татварын байцаагчийн буруутгах арга алга.

УИХ-ын даргын шаардлагын дагуу Сангийн яамнаас татварын байцаагчдад олгосон их хэмжээний мөнгөн урамшууллыг татан төвлөрүүлэх болсон. Гэвч хэрхэн энэ ажлыг хэрэгжүүлж болох вэ гэдэг үнэхээр эргэлзээтэй асуудал. Авсан хэдэн зуун сая төгрөгөө аль хэдийнэ үл хөдлөх хөрөнгө болгоод эсвэл үр хүүхдээ гадаадад сургачихсан хүмүүс Сангийн яам төвлөрүүл гэж хэлсний зоргоор буцаагаад өгч чадна гэж үү. Хүүхдийн чинь толгойноос боловсролыг нь авна, байшингаа зарж гудамжинд гар гэх үү. Асуудал яалт ч үгүй шүүхэд очиж асуудал шийдэгдэнэ гэж байгаа ч урамшуулал олгох гэрээ байгуулсан Засаг дарга дүүргийн ИТХ баталсан шүү дээ гэж зогсч байвал яалтай.
Дүүргийн ИТХ-д хүн амын тооноос хамаараад 40 хүртэл төлөөлөгч суудаг. Тэгэхээр урамшуулал олгосон Засаг дарга хийгээд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар ч хариуцлага хүлээхээс ёстой. Дүүргийн Засаг дарга татварын хэлтсийн даргатайгаа татварын орлогын давсан дүнгээс 8-30 хувь хүртэлхийг нь олгоно оо гэсэн гэрээ хийгээд оны эхээр дүгнээд бас мөнгөн урамшууллыг нь олгоод байгааг нөгөө төсөв мөнгө хянаж, зарцуулалтад анхаарал тавих үүрэг хүлээж иргэдээс сонгогдсон гээд байгаа төлөөлөгчид нүдэн балай чихэн дүлий хажуугаар өнгөрөөж байсан гэдэгт итгэх арга алга.

Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод гол туссан, мөн орон нутгийнханд ихээхэн тааалагдаж байгаа нэг зүйл бол яахын аргагүй орон нутагт эрх мэдэл олгоё гэсэн нэгэн чиглэл. “Хэзээ байтлаа сум ийм их мөнгөтэй байсан юм бэ. 10 сая төгрөгийн орлоготой ажиллавал сумын захиргааныхан тэр аяараа баярлаад засаг даргаа магтаж алдаршуулаад сүйд болдог байлаа” хэмээн саяхан нэгэн Засаг дарга ярьж байсан. Үнэхээр тийм. Сумдад зуу, хоёр зуун сая төгрөгийн эрх олгосон. Гэтэл нийслэлийн дүүргүүдийн хувьд 100 сая гэдэг ёстой хөх инээд хүрэх тоо болж таарлаа. Зөвхөн татварын давсан орлого нь хоёроос дөрвөн тэрбумаар хэмжигдэж байхад. Гэхдээ татварын орлого гэдэг улсын мөнгө гэдгийг мартаж болохгүй. Улс мөнгө ол, эргээд нийгмийн сайн сайхны төлөө зарцуул хэмээн жаахан сийрэг толгойтой нэгнийг аймаг дүүргийн Засаг даргаар тавихыг эрх барьж буй намуудад анхааруулдаг баймаар. Түүнээс хувааж ид гэсэн заавар хэнбугай ч өгөөгүй. Хэрвээ улс орон хямрал боллоо, хаанаас ямар мөнгө хэмнэж болох вэ хэмээн долоо хэмжиж нэг огтлох гэж гүйгээгүй бол дүүргийн татварынхан маань Засаг даргатайгаа нийлж идсээр суух байсан биз. 2006 оноос хойш үе үеийн дүүргийн Засаг дарга,татварынхаа даргатай нийлээд улсын мөнгийг хувааж, хишиг хүртээж суусан гэхээр ямар ч  Засаг дарга өөрийнхөө гарын хүнийг татварын дарга болгох гэж хичээх нь аргагүй байсан бололтой.

0 Сэтгэгдэл
deegyyree uls turjilt namdaj odoo oron nutagt helmegdyylelt ehelj bn. ted bas todorhoi oron zaitai uchraas jijig yls turuu ehelj bn. negniigee hemlene. caana n mongol hunii es judag. hyn chanar alga bolno. mongol mini yana daa
Хамгийн их уншсан