Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Саус гоби Сэндс” компани 35 тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан нь илрэв

Татвараас зайлсхийсэн гэх шалтгаанаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа “Саус гоби сэндс”  мэргэжлийн хяналтын байгууллагын хараанд ч мөн өртжээ. Гадаадын хөрөнгө оруулалттай тус компани бусад хуулийн этгээдүүдээс 2007 оноос хойш 35 ширхэг тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан байдаг аж. Татвараас зайлсхийсэн гэх хэргээр шалгагдаж байгаа тус компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас хуулиар тогтоосон чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж ажилласан байна. Энэ үеэр дээр дурдсан 35 тусгай зөвшөөрлийг хууль бусаар шилжүүлсэн, эсвэл хуульд заагаагүй үндэслэлээр шилжүүлсэн нь илэрсэн байна. МХЕГ аас энэ талаар арванхоёрдугаар сарын 20-ны тайлбар ирүүлэийг шаардсан аж. хэрэв тайлбар ирүүлэхгүй бол хуулийн байгууллагад хандаж шалгуулна гэдгээ хатуу мэдэглээ. Монгол Улсын нийт ард иргэдийн өмчинд гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг албаныхан хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан