Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
2015 он гарахаар оросууд iPad болон iPhone-оо хаях уу
iPad болон iPhone утас хэрэглэдэг оросууд ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд зүгээр л хавтгай төмөр, тоосго халаасалснаас ялгаагүй болох эрсдэлтэй тулгарч байна.
Хэргийн учир нь ийм төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч Apple корпораци ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа Америкийн засгийн газрын бодлогод нэгдэж магадгүй байгаа юм. Энэ талаар тус компанийн төлөөлөгчид саяхан Калифорнид болсон техникийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд албан бусаар ч гэсэн дурдаад авсан байна гэж maxpark.com мэдээлжээ.
Apple-ийнхныг америкийн засгийн газар зөвшөөрүүлж оросын эсрэг хоригтоо нэгтгэж чадвал гар утас, iPad-уудын байршлаар нь блоколж оросын нутаг дэвсгэрт ажиллахгүй болгоно гэсэн үг.
Хууль зүйн үүднээс авч үзвэл iPhone болон iPad хэрэглэгч бүр үүнийг идэвхжүүлэхийн тулд лицензийн зөвшөөрөл авах хэрэгтэй болж Apple ямар ч хариуцлага хүлээхгүй.
Хэдийгээр орос ашигтай том зах зээл боловч Apple үүнийгээ алдахад харамсаад байх зүйлгүй гэж төлөөлөгчид нь сэтгүүлчдэд хэлжээ. Нөгөө талаас Apple нь америкийн хуулийн этгээд учраас засгийн газрын шийдвэрт шууд захирагдах нь мэдээж.
Гэхдээ Оросын эсрэг хоригийн талаарх америкийн Засгийн газрын шахалт нь iPhone болон iPad-ыг ирэх оны нэгдүгээр сараас хориглох цор ганц шалтгаан бас биш. Энэ нь Америкийн засаг захиргаанд ч байгаа юм биш. Харин ОХУ-ын Төрийн дум “Хувь хүний нууцыг хадгалах тухай” хууль баталж нууц үг, нэвтрэх эрх, овог нэр, хаяг, утасны дугаар зэргийг зөвхөн Оросын нутагт байрлах серверт хадгалж байхыг хуульчилсан явдал.
Гэтэл iOS-ын хувьд энэ бүх мэдээлэл америкийн нутаг дахь iCloud серверт хадгалагдаж байгаа. Apple үүнийгээ орос руу зөөж аваачна гэдэг мэдээж үгүй. Тэгэхээр иргэдийнхээ гар дээр байгаа Apple-ийн бүтээгдхүүнүүдийг хэнд ч хэрэггүй хог хаягдал болгох ажлыг оросууд өөрсдөө хийсэн болж таарч байгаа юм.
Нөгөө нэг шалтгаан нь Apple-ийн тэргүүн Тим Кук саявтар өөрийн бэлгийн чиг хандлагаа дэлгэж уламжлалт биш харьцаатай гэдгээ зарласан нь iPhone болон iPad-ыг үзэн ядагч оросуудын тоог улам өсгөсөөр байгаа.
Санкт –Петербургт гэхэд л энэ компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын хөшөөг буулгаж хаясан жишээ байна. Талийгаач болсон тэр өөрийн залгамжлагчаасаа огт өөр хүн байсан шүү дээ уг нь.
Бас нэг зүйл бол оросуудын эх оронч үзэлтэй ч бас холбоотой байж мэдэх. Оросууд өөрсдийн үйлдвэрийн YotaPhone 2 утасаа илүү үзэж байгаа ч юм бил үү. Саяхан эдний ерөнхийлөгч Владимир Путин энэ утасаа хятадын төрийн тэргүүн Си Зинпиньд бэлэглэсэн нь оросуудын зүрхийг хөөргөсөн байж болох юм.
Гэхдээ iPhone ч бай, “оросын” үйлдвэрийн YotaPhone 2-ыг ч гэсэн ялгаагүй аль алийг нь л Хятадад л үйлдвэрлэж байгаа шүү дээ.
150 сая хүн амтай орны зах зээлээс татгалздаг тэнэгчүүдийг ганцхан америкаас л олно, гэхдээ оросын үйлдвэрлэлд шахагдах нь ойлгомжтой болохоор ингэхээс өөр гарц үлдээгүй болов уу.
Samsung gedeg gar utas baidag shuudee amerikuudaa
Ih hutsval tsaaduul chini hiichihne shuu
apple suck kk
orosiig amjihguiee
iPad болон iPhone утас хэрэглэдэг оросууд ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд зүгээр л хавтгай төмөр, тоосго халаасалснаас ялгаагүй болох эрсдэлтэй тулгарч байна.
Хэргийн учир нь ийм төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэгч Apple корпораци ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа Америкийн засгийн газрын бодлогод нэгдэж магадгүй байгаа юм. Энэ талаар тус компанийн төлөөлөгчид саяхан Калифорнид болсон техникийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд албан бусаар ч гэсэн дурдаад авсан байна гэж maxpark.com мэдээлжээ.
Apple-ийнхныг америкийн засгийн газар зөвшөөрүүлж оросын эсрэг хоригтоо нэгтгэж чадвал гар утас, iPad-уудын байршлаар нь блоколж оросын нутаг дэвсгэрт ажиллахгүй болгоно гэсэн үг.
Хууль зүйн үүднээс авч үзвэл iPhone болон iPad хэрэглэгч бүр үүнийг идэвхжүүлэхийн тулд лицензийн зөвшөөрөл авах хэрэгтэй болж Apple ямар ч хариуцлага хүлээхгүй.
Хэдийгээр орос ашигтай том зах зээл боловч Apple үүнийгээ алдахад харамсаад байх зүйлгүй гэж төлөөлөгчид нь сэтгүүлчдэд хэлжээ. Нөгөө талаас Apple нь америкийн хуулийн этгээд учраас засгийн газрын шийдвэрт шууд захирагдах нь мэдээж.
Гэхдээ Оросын эсрэг хоригийн талаарх америкийн Засгийн газрын шахалт нь iPhone болон iPad-ыг ирэх оны нэгдүгээр сараас хориглох цор ганц шалтгаан бас биш. Энэ нь Америкийн засаг захиргаанд ч байгаа юм биш. Харин ОХУ-ын Төрийн дум “Хувь хүний нууцыг хадгалах тухай” хууль баталж нууц үг, нэвтрэх эрх, овог нэр, хаяг, утасны дугаар зэргийг зөвхөн Оросын нутагт байрлах серверт хадгалж байхыг хуульчилсан явдал.
Гэтэл iOS-ын хувьд энэ бүх мэдээлэл америкийн нутаг дахь iCloud серверт хадгалагдаж байгаа. Apple үүнийгээ орос руу зөөж аваачна гэдэг мэдээж үгүй. Тэгэхээр иргэдийнхээ гар дээр байгаа Apple-ийн бүтээгдхүүнүүдийг хэнд ч хэрэггүй хог хаягдал болгох ажлыг оросууд өөрсдөө хийсэн болж таарч байгаа юм.
Нөгөө нэг шалтгаан нь Apple-ийн тэргүүн Тим Кук саявтар өөрийн бэлгийн чиг хандлагаа дэлгэж уламжлалт биш харьцаатай гэдгээ зарласан нь iPhone болон iPad-ыг үзэн ядагч оросуудын тоог улам өсгөсөөр байгаа.
Санкт –Петербургт гэхэд л энэ компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын хөшөөг буулгаж хаясан жишээ байна. Талийгаач болсон тэр өөрийн залгамжлагчаасаа огт өөр хүн байсан шүү дээ уг нь.
Бас нэг зүйл бол оросуудын эх оронч үзэлтэй ч бас холбоотой байж мэдэх. Оросууд өөрсдийн үйлдвэрийн YotaPhone 2 утасаа илүү үзэж байгаа ч юм бил үү. Саяхан эдний ерөнхийлөгч Владимир Путин энэ утасаа хятадын төрийн тэргүүн Си Зинпиньд бэлэглэсэн нь оросуудын зүрхийг хөөргөсөн байж болох юм.
Гэхдээ iPhone ч бай, “оросын” үйлдвэрийн YotaPhone 2-ыг ч гэсэн ялгаагүй аль алийг нь л Хятадад л үйлдвэрлэж байгаа шүү дээ.
0 Сэтгэгдэл
2014.11.20
2014.11.19
2014.11.19
2014.11.19
2014.11.19