Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшилцөж чадаагүй учир дараагийн нэр дэвшигчийг ярьж эхлэх үү

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж АН-аас өгсөн зөвшилцөх саналыг авч хэлэлцжээ. Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг дэмжихээр болсон байна. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгээр энэ асуудлыг хэлэлцүүлэхэд олонхи нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ингэснээр нэр дэвшигчээ парламентад суудалтай нам эвсэлтэй зөвшилцөж дуусаад байна. ИЗНН-аас бусад нам, эвслийн бүлгээс Ч.Сайханбилэг 100 хувийн дэмжлэг авч чадаагүй. МАН өмнөх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнийг алдаа залруулагч, эдийн засаг аврагч Ерөнхий сайдаар томилохыг эсэргүүцлээ. Энэ бол үндсэндээ намуудтай зөвшилцөлд бүрэн хүрээгүй гэсэн үг болно.
Тэгэхээр Үндсэн хуулийн 33.2-т зааснаар УИХ-д хамгийн олон суудал авсан нам эвслээс нэр дэвшүүүлсэн хүнийг бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудалтай нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулна гэснийг дагаж таарах нь. Хуулиар оноосон цаг хугацаа нь маргаашаар дуусна. Тэгэхээр олон суудалтай намын санал болгосон нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг маргаашийн дотор УИХ-аар оруулж хэлэлцлээ гэхэд дэмжигдэхгүй бол дараагийн сонголт руу орохоос өөр аргагүй. Тэр нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл дундаасаа нэг хүн нэр дэвшүүлэх. Тэгэхээр энэ долоо хоногтоо багтаж дараагийн Ерөнхий сайд тодрохгүй байх магадгүй нь. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас энэ сарын 5-ны өдөр огцруулснаас хойш гүйцэтгэх засаглал эзэнгүй, гурван ч яам мөн сайдгүйгээр ажиллаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан