Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрөөсөн ээмэг


Тэр уйлдаг. Амьдралаас уйдаж, цөхөрсөндөө ч биш зүгээр л гомдлоо тэгж тайлдаг. Хэн нэгэнд гомдоллож ярихын оронд хааяа нэг уйлаад л тайтгарчихдаг юм. Эмэгтэй хүний нулимс хамгийн үнэтэй гэдэг. Тэгвэл түүний нулимс дахиад олон удаа битгий урсаасай гэж үнэн сэтгэлээсээ хүснэ.

Энэ нулимсны эзнийг нийтлэлдээ бичиж эхлэхийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёрт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг уншигч таньд сануулах хэрэгтэй болов уу гэж саналаа. Та хуулиар хамгаалагддаг шигээ бусдыг ч гэсэн тэр хэрээр хүндэтгэж харилцах учиртайсан.

Хүний эрхийн өдөрт зориулан нийтлэл бичихээр гол баатраа сонгоод түүнтэй холбогдоод уулзах цагаа ч тохирлоо. Тохирсон уулзалтаа сануулахаар залгатал “Өнгөрсөн баасан гарагт машинд шүргүүлсэн учраас шүүх эмнэлэг орох ажилтай болчихлоо. Тийшээ оччихоод л гүйгээд очно” гэв. Хоёр, гурван цаг хүлээгээд дахин залгавал “Удахгүй очлоо” гэх нь тэр. Дахиад нэг цаг хүлээлгэсний эцэст миний уулзах хүн ажлын өрөөнд нүүрэмгий нь аргагүй орж ирлээ.

Тэр бол Н.Ган-Од. Ганбууш гэвэл хүмүүс илүү мэднэ. Тэрээр “Би гадаад явсан найзынхаа гэрт амьдарч байгаа юм л даа. Найз маань 20-нд /өнөөдөр/ гадаадаас ирэх болчихсон учраас түрээслэх байр олох гэсээр оройтчихлоо” хэмээн яриад уучлал гуйв. Харамсалтай нь, тэр надтай уулзахаар ирэхээсээ өмнө байр түрээслүүлэх арав гаруй айлаар орсон ч утсаар ярьж зөвшөөрсөн мөртлөө очоод уулзахаар “Таныг гэж мэдсэнгүй. Танд байраа түрээслэхгүй. Өөр боломж хай” гэх. Эсвэл түүнийг харсан даруйдаа л сар сараар нь мөнгөө авна гэж утсаар тохирсноосоо буцаж “Хэдэн сараар нь мөнгө өг. Тэгвэл байрандаа суулгана” гэх зэргээр хаалганыхаа цаанаас буцаасан гэнэ. Нэгэнт гэрийн эзэд ирж байгаа учраас гэрийг нь чөлөөлөх ёстой болсон түүнд түрээсийн байр олох хүнд ажил аж.
Тэр 59 настай. Тэтгэвэртээ гарчихсан, Монгол Улсын иргэн. Гэтэл түүнд Монгол Улсад бусад хэнбугайн ч адил байр түрээслэх эрх алга. Гэхдээ энэ бол түүний туулж өнгөрүүлсэн амьдрал дунд тохиолдож байсан саад бэрхшээлийн хаана нь ч хүрэхгүй. Түүнийг Монгол Улсад хамгийн олон жилээр бүхний өмнө эрхээ зөрчүүлсэн нэгэн гээд тодорхойлчиход ардчилсан нийгмийн үнэт зүйлийг ухаарсан иргэд дунд маргах хүн гарч ирэхгүй л болов уу. 

Амьдралынхаа бүх цаг хугацаанд зөвхөн “жинхэнэ эмэгтэй” болохыг тэр мөрөөдсөн. Хүн бүр түүнийг “тэнэг амьтан” гэж хүлээж авдаг байсан ч тэр огт замаасаа ухарч, няцахгүйгээр мөрөөдөлдөө хүрсэн юм. Тиймээс тэр мөрөөдлийн тухай “жинхэнэ эмэгтэй”-н бас тэр эр зориг, тууштай зангийн тухай бичихээр зорилоо.

Монгол Улсын иргэн

Хүн төрөхдөө иргэншил, эцэг, эхээ сонгодоггүйн жамаар нэгэн айлд тэртээ 59 жилийн өмнө нэгэн хүү төрсөн нь Ганболд байв. Түүний араас залгаад есөн дүү төрж. Бага байхаасаа л эмэгтэй хүүхдийн тоглоомоор тоглож өссөн хүү ухаан орох үедээ бусдаас өөр гэдгээ ухаарч эхэлсэн аж. Тэр цагаас л өөрийгөө эмэгтэй хүн байх ёстой гэдгийг хатуу ухаарч, мөрөөджээ. Ингээд л гэрээсээ явж өөрийг нь гэдэг ганц хүн болох эмээгээ барааджээ.

Тэрээр сурлага сайтай байсан учраас аравдугаар ангиа ганцхан сайн дүнтэйгээр төгсөөд гадаадын хуваарь авсан ч “Ийм хүнийг гадаадад явуулахгүй” гэсэн шалтгаанаар хасчихаж. Бэлгийн тодорхой бус байдал буюу нэг сая төрөлтөд нэг удаа тохиолддог хоёр эрхтэнтэй болж төрсөн түүний хувьд өөрийн сурлага, чармайлтаараа гадаадад явж чадаагүй учраас шарандаа Төмөр замын чуулгад бүжигчнээр ороод Дорнод Сибирээр тоглолтоор гурван сар явав. Энэ бол анх удаа түүнийг хүйсийн тэгш бус байдлаар ялгаварласан хамгийн том тохиолдлыг өөртөө ялан дийлсэн цаг хугацаа гэлтэй.

Вагоны жолооч, бүжигчин

Төрөлхийн авьяаслаг түүнийг Төмөр замын чуулга алдахыг хүсээгүй учраас Төмөр замын техникумд гуравдугаар курсээс нь элсүүлжээ. Энэ талаараа тэрээр “Уг  нь намайг ТТ-гийн ангид /телефон телеграф/ ор гэсэн. Очоод хаалгыг нь татаад хартал анги дүүрэн охид. Тэгэхээр нь хажуу талын ангиар нь шагайтал дүүрэн хөвгүүд сууж байна. Гэхдээ тэр үед би Т3 билүү ТТ3 билүү гэж бодож байгаад Т3 гэдэг ангид нь орж суугаад вагоны жолоочийн анги төгсч байлаа. Авилгатай тэмцэх газрын дарга Ганболд бид хоёр чинь нэг анги төгссөн” хэмээн тэр ярихдаа инээмсэглэнэ.
Бүжигчээр ажиллахын хажуугаар сурсан учраас хичээлдээ ч тоотой суугаад төгсчихөж. Ингэж төгссөн түүнийг ямар ажил хийлгэх вэ хэмээн дарга нар ярилцаад Шарын голд хуваарилчихав. Гэхдээ тэр томилолтод явахгүй гэдгээ учирлахад нь сургуульд лаборантаар үлдээв. Ганцхан сар даалгасан ажлыг нь хийчихээд МУБИС-д шалгалт өгөөд тэнцсэн учраас ажлаасаа гарах болж. Гэсэн ч түүнийг гаргасангүй.

Гал сөнөөгч

Төрийн концертод хүртэл бүжиглэж байсан түүнийг НАХЯамны “Чикистийн алдар” хамтлаг бүжигчнээ болгох санал удаа дараа гаргаж байв. Ингээд тэрээр НАХЯамны тусгай томилолтоор ажлаасаа гараад хамтлагтаа бүжиглэхийн хажуугаар Намын төв хорооны дэргэдэх гадаадын зочдод үйлчилдэг гуравдугаар хэлтэст ажиллахаар болж.

Гэвч Францийн Элчин сайдтай нэр холбогдсон учраас хурлаар оруулж, Онцгой байдлын албанд хуваарилжээ. Уг нь түүнийг ажилд авахаар Замын цагдаагийн газар, 230 дугаар анги, Онцгой байдлын газар гурваас санал ирүүлсэн ч зам дээр зогсдог ажлыг тэр голж, дарга нар олон цэрэгтэй газар хуваарилахыг эсэргүүцсэн учраас галын дуудлага авагчаар таван жил ажиллах хувь заяа түүнийг хүлээж байсан хэрэг.

Энэ талаараа “Би Онцгой байдлын газар таван жил ажилласан. Ганцаараа нэг өрөөнд утасны дуудлага аваад л. Гэхдээ таван жилийн хугацаанд хоёр ч удаа гал унтраахаар дайчлагдаж байлаа. Нэг удаа ТЭЦ-4-т гал гараад манайхныг бүгдийг нь дайчилж байсан. Дараа нь Урчуудын эвлэлд гал гараад бас очсон. Цонхоор нь үсэрч ороод ус цацах гэтэл паарнаас дүүжлэгдчихсэн. Тэгээд хаашаа ч хамаагүй ус цацаад л байлаа. Харин дараа нь сайн ажилласан гээд шагнуулсан даа” хэмээн ярив.
Ингэж Онцгой байдлын албанд ажиллаж байхдаа МУБИС-ийн Хөдөлмөрийн багшийн ангийг эчнээгээр төгссөн даруйдаа албаа орхиод 67 дугаар сургуульд багшаар очжээ.

Атмануудыг “базсан” бүжигчин багш

Түүнээс хойш дунд сургуулиуд болон Хүүхдийн урлан бүтээх төв гээд Боловсролын байгууллагад насаараа ажилласан гэхэд буруудахгүй. Тэрээр “Яг үнэндээ хүүхдүүдэд юм оёх, хоол хийхийг заах чинь уйтгартай ажил. Хүүхдүүд ч Хөдөлмөрийн хичээлийг тэр бүр тоож суудаггүй. Тийм учраас би ажлынхаа хажуугаар сургууль дээрээ бүжгийн дугуйлан ажллуулаад анги бүрийн атаман хөвгүүд, хөөрхөн охидыг авчихдаг байсан. Тэгээд хөвгүүдээс аль охин таалагдаж байна гэж асуугаад бүжгийн хос болгочихно. Ингээд л нөгөө атаман хүүд “Маргааш миний хичээл дээр ангийнхнаа бүгдийг нь байлгаарай. Чадахгүй бол бүжгийн дугуйлангаас гараарай” гээд хэлчихнэ. Ингээд л ирц бүрэн. Тухайн үед зуун хувийн ирцтэйгээр хичээлээ заасан багш нарын цалин дээр 20 төгрөг нэмдэг байсан юм. Түүнээс хойш 20 гаруй жил боловсролын байгууллагад ажилласан даа” хэмээн ярив.

“1989 онд Нийслэлийн Соёлын хэлтсийн даргаар Ардын жүжигчин Г.Хайдав гуайн хүү Сэргэлэн ажиллаж байлаа. Тэр намайг Улаан-Үд рүү сургуульд явуулсан. Нэг талаараа аз таарсан ч нөгөө талаараа очоод оюутны байранд эрэгтэйд нь орох уу эмэгтэйд нь орох уу ёстой хэцүү зүйл тохиолдсон. Тэгээд жаахан сэргэлэн зан гаргаад сургуулийнхаа декантай яриад “Би дунд сургуульд багшилж байсан. Одоо хагас өнчин хүүхдүүдийн асрах газар багшлаад бүжгийн хамтлаг байгуулж, хувцсыг нь оёж өгье. Надад амьдрах өрөө өгөөч” гээд хэлсэн чинь гурван асрах сургууль нь намайг булаацалдаад би хамгийн баянд нь ажилласан. Тэгж дөрвөн жил болоод иртэл Соёлын яам үгүй болчихсон байсан. Урлагийн ажилтны холбоо гэж оронд нь байгуулагдсан ч “Таныг яах ёстойг мэдэхгүй” гээд сууж байсан” хэмээн ярив.

Сурч мэдсэнээрээ эх орондоо хувь нэмэр болох чин хүсэл тээж ирсэн ч түүнийг хүний урманд наашаа гэх газар байгаагүй учраас тэрээр Хувиараа ажил олгогч эздийн холбооны дэргэд Гоо зүй, соёл урлаг сонирхогчдын төвийг байгуулав. Төвөөрөө дамжуулан нарийн бичиг, манеканы сургалтыг явуулж 400 гаруй охидоос зургаан охин сонгож авсан нь Монголд анх удаа тайчих үзүүлбэр үзүүлж эхэлсэн хамтрагчид нь байв.

Тэрээр энэ санааг бодож олсон даруйдаа зөвшөөрөл хүссэн ч бүтэх шинжгүй. Зориг шулуудаад тухайн үеийн Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын даргын өрөөнд охидтойгоо шоу үзүүлээд зөвшөөрөл авч чадав. Үүний дараа 13 дугаар хороолол дахь “Анужин” бааранд үзүүлбэр үзүүлж, таван ам.долларын такс авч байж.
“Хөөрхөн охид гэр хороололд л байдаг юм. Тийм учраас олсон охидоо баарандаа байрлуулаад нэг сар арчлахад л сарын дараа нөгөө охид танигдахаа больж байгаа юм. Эмэгтэй хүн чинь жаахан арчлаад ирэхээр үнэхээр хэний ч харааг булаам хөөрхөн болчихдог” хэмээн ярив. Үнэхээр түүний хэлсэн үнэн. Эмэгтэй хүн хэзээ ч өөрийгөө голж болдоггүй аж.

Дахиж гадаад явахгүй

1998 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан түүнийг Голландын фестивальд явъя гэж санал тавьсныг. Фестиваль дууссан ч тэдэнд гурван сарын виз олгоод, гурван сарын дотор өөрийн хүссэн орон руугаа яв. Харин гурван сарын дараа цуглаарай гэж. Ингээд хамт явсан бүх хүн ийш тийшээ явчихсан учраас мань хүн ч арга буюу Францад хөл тавив. Хэдийгээр Францын Элчин түүнийг даруй нутаг буцахыг шаардсан ч тэрээр буцахыг хүссэнгүй. Энэ үед ч гэсэн түүнд аз тохиосон аж.

“Франц дахь Элчин Сайдын яамны гадаа сууж байтал дунд сургууль тарж байгаа бололтой хүүхдүүд явж байна. Тэгэхээр нь хоёр хүүг дуудаад “Та хоёр 1000 франкын ажил хийх үү” гэж асуусан. Тэгээд тэр хоёр хүүгээр бааранд яриулж ажилтай болсон. Гурван сар бүжиглэж байтал визний хугацаа дуустал намайг авч үлдэхийн тулд визийг маань сунгаж өгөөд, өөр гурван бааранд дамжиж бүжиглээд тэндээ хоёр жил болоод ирсэн” хэмээн ярив. Гэхдээ Францад өнгөрүүлсэн хоёр жил түүний нутагтаа ирэлгүйгээр харь оронд үдсэн хамгийн урт хугацаа. Ингээд Монголд ирсэн түүнд дахин нэг гадаадад ажиллах санал ирэв. 2002 онд Италид ажлуулахаар явуулсан хоёр шавийнхаа араас очтол түүнийг Баярмаа гэж хүүхэн хүлээж авлаа. Гэтэл Баярмаа Италиас Югослав руу машин гаргаж байгаад Монгол руу тавыг гулгуулчихсан учраас машины өрөө төлүүлэхээр дуудсан хүн Ганбууш байж таарав. Ингээд түүнийг Италид хөл тавьсан даруйд нь хоёр шавьтай нь уулзуулалгүйгээр Венецид нэгэн бааранд аваачиж цаг наргүй бүжиглүүлдэг байв.

“Венецид гараад зугтах ямар ч аргагүй. Такси явдаггүй. Үргэлж завиар явдаг учраас завинд суугаад зугтах аргагүй. Цалин ч үгүй нэг жил бүжиглээд байж байтал хоёр охин маань Интерполд хандаад авруулсан юм билээ. Тэгээд манай багш Венецид байгаа багштайгаа хамт явна гэтэл багш чинь хэн юм гэсэн гэдэг. Ганбууш гэхэд нь тэр нэг юмаар яадаг юм бэ гэж. Хоёр шавь маань зөрүүдэлж байж намайг олж ирээд. Тэгээд л эх орондоо ирсэн дээ” хэмээн ярив. Энэ цагаас эхлээд тэр хэзээ ч гадаадын оронд хөл тавихгүй гэж тангаргалсан ч Азидаа л хаа нэг аялал хийх болов.

Хос ээмэг

Эмэгтэй хүмүүс хос ээмэгтэй байдаг. Гэтэл LGBTI буюу бэлгийн цөөнх хүмүүс бүгд өрөөсөн ээмэгтэй байдаг. Тэгвэл одоо Ганбууш хоёр ээмэгтэй болсон. Тэр насаараа өрөөсөн ээмэгтэй явсан ч 2012 онд зориглон хийлгэсэн хүнд хагалгааны ард гарч чадсан учраас тэр одоо бүсгүй хүн.

“Хагалгаанд ороод ирсний дараа нэр төрөө гэсэн сэтгэл зүрхтэй болчихсон. Эмэгтэй хүн чинь ямар ч нандин байдаг юм. Үүнийг жинхэнээр нь мэдэрч чаддаггүй байж. Өмнө нь бол надад ичих нүүр гэж байдаггүй байлаа. Өнгөрсөн амьдралдаа хэнд яаж доромжлуулж байсан ч хэзээ ч шантарч үзээгүйгээ мэдэрсэн. Одоо бол сэтгэлээр унана. Уйлна. Үхмээр санагдана” хэмээн ярих. Түүнтэй ийн ярилцан суухад түүн рүү дугаараа нууцалсанхэн нэгэн залгаад эрээ цээргүй ярьж байна. Танилцах гэсэн юм гээд л... Үл таних эрхмийн хэлсэн үг бүрт нь саяхан надтай инээж, гуниглаж ярьж байсан дүрээсээ тэс өөрөө нэгэн болж тохирсон хариултыг нь өгөх аж. Түүнийг энэ нийгэм, хүмүүс, хандлага ингэж эвдэж. Гэхдээ тэр нугарахгүй.

“Эмээтэйгээ байсан үе маань л хамгийн сайхан. Эмээ маань Оросын Буриадын удган байсан учраас хожим намайг эмэгтэй хүн болохыг урьдчилаад мэдсэн юм билээ. Уг нь би чинь багадаа майга  байсан. Гэтэл эмээ Туул голын усыг сөрж туулуулж, элсээр хучсаар байгаад хөл маань одоо ийм тэгшхэн. Тэгээд хоол хийх, юм оёхыг заасан. Бас намайг их сэтгэлийн хаттай болгосон доо. Магадгүй миний туулж өнгөрүүлсэн амьдралыг урьдчилаад харсан учраас тэр бүхэнд шантраад амиа хорлочих вий гэж бодсон юм байлгүй” гэсэн яриагаар бидний яриа өндөрлөв.
Хэдийгээр эрх нь зөрчигдөж, доромжлол бүрийг амссан ч тэрээр Монголоос явахгүй гэдгээ хэлсэн. Учир нь тэр Монгол Улсын иргэн. Түүний дараагийн мөрөөдөл нь нөхөртэй болох бас бусад эмэгтэйн адил хөөрхөн хүүхэд гаргаад элгэнтээ тэврэх...










Б.ЦЭДЭВСҮРЭН

2 Сэтгэгдэл
Good
ҮНЭН ДЭЭ
Good
хеерхий эхээс терехдее тийм терсен хvнийг бvv гоочил харин энэ хvн чинь их тэвчээртэй мундаг юм.
bodwol enend dandaa bas belgiin gaji hogjiltei yumnuud hairladag baihdaa te tegehde hedii ta nart buruu baihgvi ch bi amidraldaa 3 gaji yumnuud tanin ter ni gambuush ***** naraa anu gesen yumnuud ed nar chimeegvi amidarj baigaa busad shigee baij boloogvig ni oilgodoggvi shde bi cham shig ch yum uu hehe tegeed bodhoor ed nar bvgd minii huwid hench bish
etseg ehee hairla gologoo
bair ogmoor bnuu ene hvn yamar olon ohiniig biyiin vnelvvlj striptiz nereer hen ch bish bolgoson bol chi medehgvi shde ene heden hvnd biye vnelj yaj ami zuusaniig medehgvi nadad law ene neg bogsnii gaj doni bolson hvniig shvteed baatar bolgood baidag ta nariig bvvr ih orowdoj bna shv bair ogno ch geh shig Mongol ulsiin erh choloo chinii ene yariad baigaa uhaant ardchilaliig chin olj irsen heden hvn bair ch vgvi gudmand olsoj vhseniig chi medehgvi heden aaw dain tulaand yawj amia zoliosolsoniig chi medehgvi tedend ogj baigaa bair ni ochij baigaa vgvig ni chi bas medehgvi iim baij cham metiin hachin yumnuud biye vnelegch er ***** shvteed baataraaa hiigeed yawj baihdaa taarsiin magadgvi chi ohintoi bol ternees holi bailgahiig chadah yadahaaraa hicheeh baisiim bi chinii orond ene harin uhamsart hvnii vildel shv Ard tumen gej ner ogohdoo hvrtel bod shaljigar gologoo
паттаяад хошногодуулаад баахан харуудад хүчиндүүлж явсан балай хөгшин хар юмыг бүү сурталчлаад бай
amjilt daichin emegtei shuu
паттаяад хошногодуулаад баахан харуудад хүчиндүүлж явсан балай хөгшин хар юмыг бүү сурталчлаад бай
Мал минь наадах чинь эр хүйстэй төрөөгүй чи бичиг үсэгт тайлагдсан ухаантай юм бол дахиад унш.Хүн өөрөө хүйсээ зххж төрдөггүй чи энэ хүнийг хараавал чиний үр удамд ийм хүн төрж чи өөрөөрөө мэдэрнэ.
ҮНЭН ДЭЭ
Hoorhii doo daichin Yuma uls neg oroo bair ogch chadahguil bgaa yum bh daa Hoorhii Hun yum chini zovj yavsanl bn mglchuud muuhai Judag muutai humuus hoorhiid holslochihgui dee nasiin bodood uls neg yum bdoh heregtei unen daichin Yuma gehdee my bodloor neg ulsad tsagaach bolchihgui dee Tegsen Bol Ingej zovohgui shuud avna shdee ooroo yadaj Ekh oronch Yuma daichin huuhen yum goyo bie tei
bair ogmoor bnuu ene hvn yamar olon ohiniig biyiin vnelvvlj striptiz nereer hen ch bish bolgoson bol chi medehgvi shde ene heden hvnd biye vnelj yaj ami zuusaniig medehgvi nadad law ene neg bogsnii gaj doni bolson hvniig shvteed baatar bolgood baidag ta nariig bvvr ih orowdoj bna shv bair ogno ch geh shig Mongol ulsiin erh choloo chinii ene yariad baigaa uhaant ardchilaliig chin olj irsen heden hvn bair ch vgvi gudmand olsoj vhseniig chi medehgvi heden aaw dain tulaand yawj amia zoliosolsoniig chi medehgvi tedend ogj baigaa bair ni ochij baigaa vgvig ni chi bas medehgvi iim baij cham metiin hachin yumnuud biye vnelegch er ***** shvteed baataraaa hiigeed yawj baihdaa taarsiin magadgvi chi ohintoi bol ternees holi bailgahiig chadah yadahaaraa hicheeh baisiim bi chinii orond ene harin uhamsart hvnii vildel shv Ard tumen gej ner ogohdoo hvrtel bod shaljigar gologoo
mundag emegtei tanid hairtai shu.
etseg ehee hairla gologoo
zuv bichij suraach..
зайлуул амьдараад явж л байг л дээ хэнд ч гай лай болоогүй биздээ эмэгтэй хүний амьдрал хэцүү шүү дээ хө энэ хүнийг ад үзэж яадаг байнаа
тэнэг дагж хөх хийлгэх мөнгөөрөө байр авахгүй яагаав
Энэ эр ингэж дальчигнах хэрэггүй. Эр хүний намба гэж нэг юм бий. Бурханаас эр хүйстэй төрсөн бол тэгээл гүйцээ. Ямар ч мэс засал , сав энэ тэр суулгаад эрэгтэй хэвээрээ л байна. Энэ бол эрэгтэй хүн. Эмэгтэй хүн бурханаас заяадаг юм . Эрэгтэй хүн ч бас бурханаас заяадаг юм.
Мал минь наадах чинь эр хүйстэй төрөөгүй чи бичиг үсэгт тайлагдсан ухаантай юм бол дахиад унш.Хүн өөрөө хүйсээ зххж төрдөггүй чи энэ хүнийг хараавал чиний үр удамд ийм хүн төрж чи өөрөөрөө мэдэрнэ.
unexeer tebcheer, xatuujil, daichin zorigtoi xun yumaa. xelex ug oldoxgui bnaa.Zoricondoo xurex gej iim aimaar zoblong tuulj xuclee bieluulj chadcand bayar xurgeed yu cancan 9 tsagaan xucel tani bielej yabax boltugai. Eruul enx,az jargaliin deediig eruue
Хүн гэдэг амьдрах гэж юу эсийг үзэж юу эсийг туулах юм даа. зүтгэж зүтгэж л ...
Амьдрах гэж үнэхээр зүтгэж яваа хүн. Хүн өнөөдөр сайхан байлаа ч маргааш яахаа мэдэхгүй байж нэгнийгээ битгий гоочлож байгаа ч хүмүүсээ.Бид энэ хүний хэмжээний зовлонг бол яг үнэндээ даахгүй шүү дээ.Бэлгийн цөөнх байсан нь энэ хүний буруу биш шүү. МУНДАГ ЭМЭГТЭЙ МИНЬ ЧАМД САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.
Амьдрах гэж үнэхээр зүтгэж яваа хүн. Хүн өнөөдөр сайхан байлаа ч маргааш яахаа мэдэхгүй байж нэгнийгээ битгий гоочлож байгаа ч хүмүүсээ.Бид энэ хүний хэмжээний зовлонг бол яг үнэндээ даахгүй шүү дээ.Бэлгийн цөөнх байсан нь энэ хүний буруу биш шүү. МУНДАГ ЭМЭГТЭЙ МИНЬ ЧАМД САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.
Амьдрах гэж үнэхээр зүтгэж яваа хүн. Хүн өнөөдөр сайхан байлаа ч маргааш яахаа мэдэхгүй байж нэгнийгээ битгий гоочлож байгаа ч хүмүүсээ.Бид энэ хүний хэмжээний зовлонг бол яг үнэндээ даахгүй шүү дээ.Бэлгийн цөөнх байсан нь энэ хүний буруу биш шүү. МУНДАГ ЭМЭГТЭЙ МИНЬ ЧАМД САЙХАН БҮХНИЙ ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.
bodwol enend dandaa bas belgiin gaji hogjiltei yumnuud hairladag baihdaa te tegehde hedii ta nart buruu baihgvi ch bi amidraldaa 3 gaji yumnuud tanin ter ni gambuush ***** naraa anu gesen yumnuud ed nar chimeegvi amidarj baigaa busad shigee baij boloogvig ni oilgodoggvi shde bi cham shig ch yum uu hehe tegeed bodhoor ed nar bvgd minii huwid hench bish
iim yum ***** surtalchil
ийм хачин гажууд юмнуудыг юунд нь хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр суртчилаад байдаг юм бэ ямар гавъяа байгуулсан гэж сэжгийн зайлуулвал таарна залуучуудад бохир үр дагавартай зайлуул
хөөрхий дөө сайхан хань,үр хүүхэдтэй болоосой доо.хувь заяаны тохуурхалыг ялж чадсан мундаг бүсгүй шүү.
Tand eruul enhiig husie, Bas manai mongolchuud ene hun shig iim tsookhon humusiig sain oilgoj handaj bval ikh sain bn. Amidral bayalag. hunii tavilan ch bayalag shhuu. Ta bitgii shantraarai, Umnu chin uldsen amidral tand ungursun hugatsaand amsaagui az jargaliig amsuulnaa gj naidaj bnaa. Burhan tanooog iveeg.
Хөх дэлэн хийлгэж явахаар ганц өрөө байртай болчихгүйдээ
ingej torson ni ene xunii byryy bish iim torson zondoo l xumuus bdag yum bna le il garsan ni gambyysh boloxoos bish zorigtoi daichin shuu bux yum saixan bolnoo yrag*****
Mundag hun yumaa, mash ih setgeliin tenheetei bas bolovsroltoi. tand amjilt husie
az jargal husie tanid.bair avaagui ymuu bairtai 3 davhar haalgatail geed bsan biz dee.toglolt hiil dee humuus demjeed uzeh blgui dee.bi basior avah gej bgaan geed l...
az jargal husey!
Хүн гэдэг талаас нь бичсэн анхны нийтлэл л энэ байх даа хөөрхий. бүгд л муу хэлж байдагшдээ, Үнэндээ өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр хүмүүс өөрийнхөө муу талыг мэдэхгүй дандаа л бусдыг муулж байдаг. Өрөвдчихлөө энэ хатагтайг
Хамгийн их уншсан