Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын даргад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох саналыг өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох саналыг өргөн барилаа.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-ын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.

Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье хэмээн саналд дурдсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан