Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хийлч Дээгий хөгжмийн сургууль нээжээ


“Хэнтийн өндөр ууланд” аялгуугаараа хэн бүхний сонорыг мялааж сэтгэлийг хөглөсөн энэ бүсгүйг та бид андахгүй. Хөгжим бүжгийн коллежээс эхлээд АНУ-ын Мичиган мужын “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлоочоор төгссөн Ч.Дэлгэрцэцэг хатагтай өнөөдөр монголдоо зогсохгүй олон улсын давцанд  хүлээн зөвшөөрөгдсөн. Өдгөө “Улаанбаатар чуулга”-д харьяалагдах болсон сонгодог хатагтай сүүлийн үед нам жимхэн байгаа. Энэ нь ч учиртай гэнэ. Тэрээр “Degi"s Music School” хэмээх хөгжмийн сургуулиа нээжээ. Хөгжмийн сургууль төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитарын сургалтуудыг явуулж байгаа аж.  
Гитарын сургалтыг “Шар айраг” хамтлагийн дуучин Буянаа, төгөлдөр хуурын сургалтыг ХБК-д 32 жил багшилсан Эрдэнэцэцэг зааж байгаагаас харахад хийлч бүсгүй хөгжмийн салбарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэхийг зорьсон бололтой. Хийлч бүсгүй “Degi"s Music School”-ийнхаа тухай “Энэ бол зөвхөн эхлэл. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн томоохон сургууль болсон ирээдүйг нь би харж, төлөвлөж байгаа” гэж хэмээн ярьсан.

0 Сэтгэгдэл
gadaad er uurgalahiig bas zaah baihdaa
holboo barih utsaa ogno uu hayagaa
Хамгийн их уншсан