Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгой төслийн бүтээн байгуулалт 80 хувьтай байна

“Оюу толгой” төслийн явц, цаашид авах арга хэмжээний тухай ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгаас үзвэл, “Оюу толгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 18773 хүн ажиллаж байгаагийн 65.8 хувь буюу 12354 нь монгол иргэн байгаа юм. “Оюутолгой” төслийнхөн 2010 оноос хойш манай улсын 2500 орчим томоохон аж ахуйн нэгжтэй 887 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулан бараа, үйлчилгээ авч байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” компанид төрийн мэдлийн хувь эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зарчим баримтлахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан