Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италид салют, гэрэл цацруулагчийн үйлдвэр дэлбэрчээ


Италийн Л’Акуила хотод салют, гэрэл цацруулагчийн үйлдвэр дэлбэрч, гурван хүн нас барж, нэг хүн сураггүй алга болжээ.
15 минутын турш үргэлжилсэн дэлбэрэлтийн үеэр газар чичирхийлж, байшин доторхи эд зүйл хөдлөн   хотын иргэдийг цочирдуулжээ. Үйлдвэрээс 500 метрийн зайд байх чийрэгжүүлэлтийн төвд байсан нэгэн хүмүүс хэрхэн сандарч, “ертөнцийн төгсөгл” болж байна хэмээн үймэлдсэн гэж ярьжээ.

Тэрээр “Гурав дахь удаагаа маш хүчтэй дэлбэрч бид тэнцвэрээ алдан газар унасны дараагаар бид гадагшаа гарцгаасан” гэж ярьсан байна.
Тэр даруйд хууль сахиулагчид, онцгой байдлынхан ирж дахин дэлбэрэх аюуолаас сэргийлж бүтэн үлдсэн хэсгийг гал авалцсан хэсгээс тусгаарлах арга хэмжээ авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан