Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амралтын өдрүүдэд цас орно

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Харин энэ сарын 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун зүгийн нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан