Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал


09:00 цагт "Хүүхдийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжиж буй "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрт хүүхдийн өөрсдийн санаа бодлыг туслахад чиглэх бөгөөд тэдний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг өөрсдийн оролцоонд тулгуурлан хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах, дүүргийн хүүхдийн холбоог чадавхжуулах зорилгоор "Хөгжлийн түлхүүр бидний гарт" дүүргийн хүүхдийн VII чуулган Хан-Уул дүүргийн Соёлын ордонд  болно. Утас: 99094638, 88004042

09:00 цагт Улаанбаатар зочид буудлын "Хархорин" танхимд "Нүүр тулсан уулзалт" арга хэмжээ болно. Уулзалтаар үйлчилгээ үзүүлэгч буюу ЕБС-ийн төлөөлөл болон үйлчилгээ хүртэгч нарын гаргасан ИОК-ын үр дүнг танилцуулах, хэлэлцэх, хамтран тодорхойлсон асуудлыг шийдэх арга зам болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах зэрэг ажлууд зохион байгуулагдана. Энэ уулзалтад НЗДТГ, НБГ, Нээлттэй нийгэм форум, Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн зөн-Монгол байгууллагын төлөөлөл урилгаар оролцоно. Утас: 310560, 99268985

09:00 цагт монголдоо ганц хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг Сувилалын Цэцэрлэг Яслийн 10-р цогцолборын шинэ байрыг барих төсвийг нийслэлийн төсөвт суулгаж өгөөч гэсэн хүсэлтээ хүргэх ажиллагаа Нийслэлийн захирагчын албаны байранд болно. Утас:99901575 99008935

10:00 цагт Цагдаагийн байгууллагад нохойн алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ  болно. Арга хэмжээнд оролцох хүсэлтэй сэтгүүлчдэд зориулсан автобус ЦЕГ-ын ХМТ-ийн дэргэдээс тухайн цагт явна.

10:00 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийн шинэчлэлийн үнэлгээ" сэдэвт бага хурал “Бишрэлт-Плаза” зочид буудлын "Бишрэлт" хурлын танхимд болно. Утас: 99106727, 260718

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд хадгалах хугацаа нь дууссан бэлэн гоймон, дүрдэг цайг хүнсний сүлжээ дэлгүүрээс татан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн, дууссан хадгалах хугацааг арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909

11:00 цагт "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагаас "Монгол Улс авлигаар дэлхийд хоёрдугаарт орж байна" гэсэн асуудлаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

11:00 цагт Хавдар Судлалын Үндэсний Төвийн Эрдмийн өргөөнд "Nihon Kohden" корпораци тус төвийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны тасагт найман ширхэг хяналтын монитор хандивлах үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Японы элчин сайдын яам, ХСҮТ-ийн захиргаа, Nihon Kohden корпораци, Cи-Ай-Ти ХХК эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанийн төлөөлөгч нар тус тус оролцоно.

11:00 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Эбола вируст халдварын үед хариу арга хэмжээ авах сэдэвт үзүүлэх сургуулийг "Улаанбаатар Воган депо"-д зохион байгуулах юм. Утас: 91426622, 95788279

12:45 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн холбооноос АШУҮИС-тай хамтран “Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл-2014” нээлттэй форум зохион байгуулах талаар мэдээлэл өгнө

14:00 цагт БХИС-ийн Соёлын төвд Батлан хамгаалах салбарынхан Монгол "Үндэсний бахархлын өдөр"-ийг ёслон тэмдэглэнэ. Утас: 99299634

“Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд ХЗЯ, ССАЖЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Утас:95970387

Монголын хүний нөөцийн институтээс жил бүр зохион байгуулдаг хүний нөөц хариуцсан захирлуудын дээд хэмжээний II чуулга уулзалт болно. Утас : 70156474, 99014224

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан