Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ хэлэлцэж эхэллээ

Гишүүдийн ирц хүрэлцэхгүй байснаас УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.18 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.  Чуулганы хуралдаанд нийт УИХ-ын 76 гишүүн оролцох ёстойгоос 51.3 хувь нь хүрэлцэн иржээ.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорхооны дарга А.Бакей нар танилцуулж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиуулахаар 100 хувийн саналаар дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан