Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын нууц товчоо”-ны бүрэн цуглуулгыг дэлгэн үзүүллээ


Өвөр Монголын цуглуулагч Чонос Цогтнаран дэлхийн 25 улс орны 21 хэл дээр тэмдэглэгдсэн 518 хувь ”Монголын нууц товчоо”-г цуглуулсан нь хувь хүнд хадгалагдаж байгаа тус номын хамгийн бүрэн бүтэн цуглуулгад тооцогдож байна.

Тэрээр энэ сарын 18-нд ховор содон ном хэвлэлийн цуглуулгынхаа дээжээс Монгол Улсад дэлгэн үзүүлсэн юм. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж залууг сайшааж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсчээ. Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны харъяат энэ залуу одоо Хөххотод “Чонос”номын өв соёлын төвийг байгуулан нийтийн уншлагын танхимаараа дамжуулан иргэд олон нийтэд үйлчилдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан