Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс дэлхийд Авлигын түвшнээрээ аман хүзүүдсэн үү

Монгол улс авлигын түвшнээрээ дэлхийд аман хүзүүдлээ гэх мэдээлэл гарах болсон. Энэ дагуу Транспэрэнси Интернэшнл-Монгол байгууллагаас албан ёсны тайлбар хийлээ. ХБНГУ-ын Берлин хотноо төвтэй Транспэрэнси Интэрнэшнл байгууллага нь авлигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага гэгддэг. Гэтэл энэ байгууллага болон монгол дахь албан ёсны саларын нэр хүндийг ашиглан Манай улс авлигын түвшнээрээ дэлхийд аман хүзүүдэж байна гэх ташаалал мэдээлэл нэг бус, тодруулбал 13 удаа гарчээ.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа анхны ташаа мэдээлэл гарч байсан бол хамгийн сүүлийн мэдээ өчигдөр зарим цахим мэдээллийн сайтаар цацагдсан аж. Засаг солигдох энэ үед иймэрхүү мэдээлэл гарч байгаа нь улстөрийн зорилготой гэх хардлагыг төрүүлэхээр байгаа юм. Юутай ч дээрх нэр бүхий олон улсын байгууллага хэд хэдэн төрлийн судалгаа гаргадаг аж. Иргэдийн төсөөлөл дээр тулгуурласан барометр болон мэргэжлийн олон улсын байгууллагын судалгааны нэгдэл болох авлигын түвшний индекс гэх хоёр төрлийн судалгааг хольж, хутган буруу мэдээллээ хэмээн албаныхан тайлбарлаж байна. Энэ оны авлигын түвшний индексийг арванхоёрдугаар сарын 3-нд дэлхий дахинаа нэгэн зэрэг зарлана. Түүнээс өмнө энэ талаарх мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ Транпэрэнси Интэрнэшнл-Монгол байгууллагын төлөөлөл хэллээ. Хэвлэл мэдээллээр гарсан ташаа мэдээлэл нь өнгөрсөн оны дүнг гуйвуулсан хэрэг аж. Дээрх байгууллагын судалгаанд албан ёсоор оролцох болсон мөч буюу 2004 онд манай улс 146 орноос 85 дугаарт бичигдэж байжээ. Харин сүүлийн дөрвөн жилд буюу 2010 онд 116 дугаарт, 2011 онд 102 дугаарт, 2012 онд 94 дүгээрт жагсч байжээ. Харин өнгөрсөн оны судалгаагаар 177 орноос 83 т жагсаж авлигын түвшин буурсан гэх дүн гарсан. Нэгдүгээрт жагссан улс хамгийн бага авлигатай улст тооцогддог. Тиймээс жил ирэх тусам байр урагшилж байгаа нь манай улсад авлигын түвшин тодорхой хувиар буурч байгааг илтгэж байгаа гэнэ. Хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээлэлд  хамгийн их авлигатай улсаар Либер улс шалгарч, түүний дараа Монгол оржээ гэсэн байсан. Либер улс нь авлигын түвшний индексээр өнгөрсөн онд монгол улсын дараа буюу 84 орж байжээ. Тиймээс ийн гуйвуулсан байх нь. Юутай ч манйа улсад авлигын түвшин буурч байгаа, дэлхийд аман хүзүүдсэн гэх мэдээлэлд итгэж болохгүй гэдгийг тэд хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан