Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тамга гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд боллоо.

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт баяр хүргэн хэлсэн үгэндээ “Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон Ч.Сайханбилэгийн ажилд нь амжилт хүсье. Таныг улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, хууль, ёсзүйг дээдлэн, бусадтай гар нийлж, шуурхай, нээлттэй ажиллаж чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан