Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн шилдэг өгзөг тодорлоо


Бразилийн уламжлалт “Miss BumBum Brazil - 2014” тэмцээн болж хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйгээ тодрууллаа. Энэ жилийн тэмцээнд 22 настай Индинара Карвальо түрүүлж, титэм, мөнгөн шагналын эзэн болсон байна.
 
Ялагч бүсгүй алдарт Эйфелийн цамхагийн дэргэд өгзгөө гайхуулан зугаалж, цагдаа нарт баригдаж олны танил болсон юм. Бразилчууд эмэгтэй хүний сайхан өгзөг үндэсний нэг бахархал гэж үздэг. Ийм ч учраас жил бүр сайхан өгзөг шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг бөгөөд хүн бүрийн үзэх дуртай зүйлийн нэг болдог билээ.
 
Тэмцээнд оролцогч бүсгүйчүүд үзэгчид болон шүүгчдийн өмнүүр өгзгөө гайхуулан алхахаас гадна бразилийн уламжлалт өгзгөө шидэлж, хөдөлгөдөг бүжиг хийж өрсөлддөг байна. Ялагчийг өндөр шагнал, рекламд тоглох санал, нэг жилийн гэрээ хүлээж байдаг тул тэмцээн их өрсөлдөөнтэй болдог байна. Тиймдээ ч оролцогчид эрсдлээс сэргийлж өгзгөө даатгуулдаг гэнэ.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан