Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Facebook-ээр өөрийгөө барьж өгсөн 10 гэмт хэрэгтэн

Нийгмийн сүлжээ гэдэг өнөөдөр хүн бүрийн хэрэглээ болж хувь хүн өөрийн талаарх мэдээ, мэдээллээ найз нөхөд, төрөл төрөгсөдтэй хамгийн богино хугацаанд солилцдог хэрэгсэл болж. Үүний зэрэгцээ ажл хэрэг, бизнесээ олны хүртээл болгож, өргөжүүлэхэд ч ашиг тустай. Бас чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлж, зугаа гаргах хэрэгсэл ч гэж болно.
Гэтэл бас олон нийтийн энэ сүлжээнд гарч байгаа мэдээллүүдийн ачаар хууль сахиулагчид ноцтой, эрээд олдохгүй байгаа гэмт хэрэгтнүүдийг илрүүлж барьдаг гэвэл та  итгэх үү.
Гэмт хэрэг үйлдээд баригдахгүй байсан ч олон нийтийн сүлжээний ачаар цагдаагийнханд баригдсан 10 гэмт хэрэгтэн энэ байна.

10. Банкны залилан хийгч Макси Сопо

Энэ нөхрийг залилангийн хэргээр цагдагийнхан эрэн сурвалжилж байж. Тэрээр банкны байгууллагыг залилан мөнгө завшсаныхаа дараа АНУ-г орхин Мексикт очсон байна. Тэгээд тэндээ тансаг машин хөлөглөн, үнэтэй  архи ууж байгаа зургуудаа фейсбүүкт тавьж орхиж. Хэсэг хугацааны дараа энэ мэдээлийн мөрөөр Макситай хэдэн хүн дотносон нөхөрлөсний нэг нь АНУ-ын хууль зүйн яамны төлөөлөгч байх нь тэр. Эхлээд тэр хүн Максиг эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн гэж мэдсэнгүй, хожим нь мэдэнгүүтээ цагдаад хандсанаар Максиг барьж авчээ.

9. Цагдааг муу хэлэгч Крейг Линч

Хулгайн хэргээр ял эдэлсэн Крейг Линч Лондонгийн ойролцоох  онцгой дэглэмтэй хориход сууж байгаад оргож амжсан нэгэн. Шоронгоос оргоод хууль сахиулах байгууллагыг муучилсан материалууд фейсбүүктээ тавьж эхэлсэн байна. Үүнийг нь ч олон хүн уншиж 40 мянган хүн нэгдэн бүр YouTube-д тавьж орхиж. Хэсэг хугацааны дараа түүнийг барьж эхлээд долоон жилийн ялтай байсан бол түүнийг нь хүндрүүлэн нэмж орхисон гэнэ.

8.”Сорвит” Паскуале Манфреди

Мафийн толгойлогч “Сорвит” хочтой Пасскуале Манфредиг дээрэмчдийн бүлгийн гишүүний амийг хөнөөсөн хэргээр эрж байлаа. Гэтэл тэрээр фесбүүкт бүртгүүлэн, бүр зургаа ч тавьчихсан байх нь тэр. Үүгээр нь түүний байгаа газрыг тодорхойлсон Италийн цагдаа нар нэг л өдөр гэрт нь ороод очлоо. Зарим мэдээгээр тэд интернетээр дамжуулан дээрэмчдийн бүлгийнхэнтэйгээ нууц код ашиглан харилцдаг байсан гэдэг. Цагдаа нар  түүний бүлгийн 200 гаруй хүнийг өнөө болтол эрэн сурвалжилсаар байгаа юм.

7.”Чадвал намайг барь л даа” Виктор Бургос

Нью-Йоркийн Утикэд өөрийнхөө найз бүсгүйг хүчирхийлсэн Виктор Бургос шүүхийн сандалд сууснаас зугтаасан нь дээр гэж хатуу итгэж байж. Гэхдээ тэрээр өөрийн фейсбүүктээ “Чаддаг юм бол намайг барь л даа. Би Бруклинд байна” гээд биччихэж. Яахав дээ цагдаагийнхан түүний байгаа газрыг олоход нэг их цаг орсонгүй, тэр дор нь гавлаад авах нь тэр.

6.Фейсбүүктээ эрэн сурвалжилж байгаа зарлалын зургаа тавиад


Нью-Йоркийн уушийн газарт зодоон хийчихээд зугтаасан нөхөр цагдаагийн газрын эрэн сурвалжлахдаа олон нийтэд тараасан тэр зургийг өөрийн фейсбүүктээ тавих нь хэр зохимжтой вэ. Гэхдээ Крис Крего үүнийг даанч тооцоолсонгүй. Тэр бүү хэл Крего нэр хаяг, ажлаа бичсэн гэнэ. Хариуд нь цагдаагийн нэг офицер “Байгаа газраа зааж өгсөнд баярлалаа, одоо чи баривчлагдсан” гэж бичээд яг ч энэ ёсоороо болгожээ.

5. Тансаглан наргиж байгаагаа дэлгээд

Америкийн Кентукки  мужийн иргэн Скотт Робиг хэдп хэдэн хэргийн учир тэнсэн харгалзаж, согтууруулах ундаа хэрэглэхийг нь хоригложээ. Гэтэл мань хүн фесбүүктээ найзуудтайгаа наргин архи ууж байгаа зургаа оруулчихснаас болоод түүнийг баривчилж тэнсэн харгалзах ялыг нь өөрчлөн цагдан хорьжээ.

4. Хохирогч нь дээрэмчнийг фесбүүкээс таньжээ

Пенсильваны нэг эмэгтэйн гэрт дээрэмчид орж ирэн тус бүр 3500 долларын үнэтэй хоёр бөгжийг нь дээрэмдэн авч явжээ. Гэтэл нэг удаа эмэгтэй фейсбүүктээ дээрэмчдийн нэг 19 настай Жонатан Паркер орж ирэхийг хараад өөрийнх  нь хөрштэй харилцаж, хэргээс мултрахад минь туслаач гэж  байхыг нь мэдсэн байна. Ингээд л цагдаа, баривчилгаа.

3. Шатахууны хулгайч Майкл Бейкер

Майкл Бейкер цагдаагийн машинаас шатахууныг нь саагаад үүнийхээ зургийг дурсгал болгон авсан гэнэ. Гэтэл дурсгалт энэ зураг нь найз бүсмгүйгээр нь дамжин фейсбүүкт орсноор цагдаагийнхан түүнийг амархаан барьж авчээ.

2.Рожер Айлендыг хүмүүс барьж өгсөн нь

Балтиморын цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтнүүдийнхээ зураг мэдээллийг өөрсдийн фейсбүүктээ нийтэлжээ. Тэр гэмтнүүдийн нэг нь Рожер Аленд байлаа. Хэд хэдэн хүн нийгмийн сүлжээн дэх зургийг тань мэдүүлээд байтал Рожер өөрөө харин “тэд намайг хэзээ ч барьж чадахгүй л дээ” гэж тайлбар бичсэн байх нь тэр. Цагдаагийнхан үүний маргааш л Рожерыг барьжээ.

1.    Дээрэм хийдээ селфи хийсэн Родни Найт

Вашингтон пост сонины ажилтан Марк Фишерийн гэрт 2010 оны арванхоёрдугаар сард хулгай оржээ. Хулгайч Родни Найт тэдний гэрээс хүүгийн нь зөөврийн компьютер, өвлийн дээл, хадгаламжийн хувьцаа     авч одсон байна. Харин Родни энэ бүхнийг авахынхаа өмнө тэдгээрээ барьж байгаад  өнөөх зөөврийн компьютерийн камерыг ашиглан өөрийнхөө зургийг авсан байна. Харамсалтай нь эдгээр зурагнуудаа хүүгийн фейсбүүкт оруулсан  нь л алдаа болж Марк Фишер энэ талаар нь сониндоо өгүүлэл бичин, зургийг нь тавьан байна. Таван сарын дараа Родниг цагдаагийнхан бариад авах нь тэр дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан