Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэн дээд амжилттай эн зэрэгцлээ


Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё олон сонирхолтой үйл явдлууд дүүрэн болж өнөөдөр өндөрлөлөө.

Өчигдөр 69 дэх Ёкозүна Хакүхо 70 дахь Ёкозүна Харүмафүжиг ялж 13 дахь даваагаа авсан ба түрүүлэхэд нэг алхам ойртсон билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Какүрюү М.Ананд Ёкозүнатай барилдан ёрикири буюу дэвжээнээс түрж гаргах мэхээр давлаа. Ингэснээр тэрээр алдарт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилттай зэрэгцэн ирсэн юм. Тэрээр цом гардаж авах үеэрээр мэргэжлийн сүмогийн дэвжээн дээрээс аав, ээж, багш болон Монголын ард түмэндээ монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлж хүслээ биелүүлснээ дуулгасан юм. Харин мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи озеки Котошогикүг ялсанаар 11 дэх даваагаа авсан юм. Тэрээр энэ башёд гэмтэлтэй байсан хэдий ч маш сайн барилдсан билээ. Мөн өнөөдөр Монголын ирээдүй болоод байгаа Тэрүнофүжи-Ичиножёо нар барилдан Тэрүнофүжи найм дахь даваагаа авсан байна. Мэргэжлийн сүмод гайхамшигтай амжилт үзүүлсэн Хакүхо Шо Мөнхбатын Даваажаргалдаа баяр хүргэе.

Түүнчлэн манай бөх Кёкүтэнхо Цэвэгням дайчин барилдааны шагналыг долоо дахь удаагаа хүртсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан