Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын Засгийн газар иргэддээ зэвсэг чөлөөтэй эзэмшихийг зөвшөөрөв


ОХУ-ын Засгийн газар нь тус улсын нутаг дэвсгэр дээр иргэний ба албаны зэвсэг, тэдгээрийн сумны эргэлт ба ашиглах дүрмэнд өөрчлөлт оруулав. Ингэснээр зэвсэг эзэмших лицензтэй оросууд тэдгээрийг өөрийгөө хамгаалах зорилгоор биедээ авч явах, хэрэглэх боломжтой болжээ.

Үүнээс өмнө зэвсэг эзэмших лицензтэй байсан ч түүнийг зөвхөн ан хийх, спортын тэмцэн уралдаан оролцох, бэлтгэлийн болон сургалтын буудлага хийхэд ашиглахыг зөвшөөрдөг байсан байна. Мөн ОХУ руу зэвсэг оруулж байгаа, эсвэл Оросоос зэвсэг авч байгаа гадаадын иргэдийн дагаж мөрдөн ёстой журмыг зөөллөсөн байна.

ОХУ-ын "Галт зэвсгийн тухай" хуулинд зааснаар ангийн буу гэх мэт гөлгөр, урт гол төмөртэй буу, мөн гар буу, револьвер, гол төмөргүй  хязгаарлагдмал хохирол учруулдаг галт зэвсгийг иргэнийг зэсвэг гэж үздэг.

0 Сэтгэгдэл
manaih ch bas zevsegiig chuluutei bailgah heregtei
Хамгийн их уншсан