Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд УИХ-д суудалтай намуудтай хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлэв

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж албан тоот хүргүүлсэн байна.

 Тус хүсэлтэд, "Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд амжилттай даван туулах, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хуримтлагдсан, гарцаагүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, тухайлбал хүний эрх, эрх чөлөөг хангах, засаглал хоорондын харилцан тэнцвэр, хяналтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн намуудын санхүүжилтийг, дотоод ардчиллыг ил тод болгох зорилгоор Улс төрийн намуудын тухай хууль болон ил тод, зардал багатай, шударга сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх шатны сонгуулийн хуулийг шинэчлэх, Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, дотоод гадаадын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бүх анхаарлаа чиглүүлж ажиллах болно" гэжээ. Мөн уг хүсэлтийн хамт Засгийн газар хамтарч байгуулах саналаа хүргүүлсэн гэдгээ давхар мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан