Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ленноны гитарыг худалдан авах хүн олдсонгүй


Их Британид үнэ хаялцуулсан домогт “Битлз” хамтлагийн хөгжимчин Жон Ленноны гитарыг худалдан авах хүн олдоогүй байна. Учир нь дуудлага худалдааны үеэр уг гитарыг тогтоосон хамгийн доод үнээр худалдан авахыг хэн ч зөвшөөрөөгүй аж.

Ленноны хөгжмийн зэмсгийг 600 мянга орчим фунт стерлингээр /939 мянган доллар/ худалдаж магадгүй гэж урьд нь таамаглаж байжээ.

Гитарыг дахин дуудлага худалдаанд оруулах эсэхийг зохион байгуулагчид хараахан мэдээлээгүй байна.

Жон Леннон “Битлз” хамлагийн бүрэлдэхүүнд байхдаа тоглож, 1966 онд  "Paperback Writer" дуугаа бичиж байсан “Gretsch 6120” загварын гитарыг дуудлага худалдаанд тавьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан