Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Алтансүх: Олон жил хамтдаа зүтгэсэн Бооёодоо баярлалаа

Аси нэрээрээ ард түмэндээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон.  Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөжээ.

Тоглолтод Монголын хошин урлагийн хамтлаг, продакшнууд  бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон байна. Мөн дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар хүрэлцэн ирж үзэгч түмэндээ ая дуугаа өргөжээ.  Энэхүү хандивын тоглолтын талаар жүжигчин Р.Алтансүх  "Тоглолт сайхан болж өндөрлөлөө. Тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн үзэгчид, жүжигчид, дуучиддаа баярлалаа.

Мөн олон жил хамтран ажилласан, энэхүү тоглолтыг зохион байгуулсан МУГЖ Н.Ариунболддоо маш их баярлаж байна. Энэ сарын сүүлээр эмчилгээндээ явахаар болсон" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан