Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг маргааш ээлжит бус хуралдана

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна.

Тус эвсэл нь МАХН,МҮАН-аас бүрддэг. Тиймээс нам, нам дээрээ асуудлыг ярьж, эргэн Шударга ёс эвслийн бүлэг дээрээ саналаа нэгтгэх шийдэлд хүрчээ. Бүлэг маргааш ээлжит бус хуралдаан хийж, саналаа нэгтгэх учраас өнөөдөр намын төвшинд ярих юм байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн тайлбарласнаар бол 2012 онд Засгийн газрыг хамтран байгуулж байх үед Ардчилсан намтай эвслийн бүлэг нь гэрээ байгуулж байсан. Тэрхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ шинэ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээ шинэчлэгдэх үү, үгүй юу гээд асуудал бий болж буйг энэ үеэр онцоллоо.

Шударга эвслийн бүлэг энэ өдрийн хуралдаанаараа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, үндсэн концепцийг сайжруулах шаардлага байна гэж үзээд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан