Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 сарын 25 аас хойш машинаа ачуулсан бол бага торгууль төлөх нь

Зогсох зогсоолын журам зөрчиж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг ачиж түр саатуулах байранд тээвэрлэн хүргэдэг. Энэ нь эхнээсээ л олныг бухимдуулах болсон. Автомашиныг нь ачиж авч яваад дараа нь доод тал нь 74 мянган төгрөг төлдөг байсан бол маргаашнаас эхлэн торгуулийн ч гэх юм уу, ачиж авч явсны хөлс ч гэх юм уу дээрх мөнгийг багасгасан журам мөрдөгдөж эхлэх нь. Өөрөөр хэлбэл Чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг 55000 төгрөг болгожээ. Дашрамд дуулгахад хэрэв 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол 30 аас дээшхи км дутамд 1700 төгрөгө нэмэгдэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан