Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТҮК-ийн 21 ажилчин Хонконгт аялаад ирлээ

Нийслэлийн өнгө үзэмж, тохижилт, цэвэрлэгээг гардан хийдэг ТҮК-ийн 21 ажилчин Хонконгт аялаад ирлээ.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Хоггүй гудамж - Хоггүй хороо” болзолт уралдаанд 10700 ажилчинаас ажил үйлсээрээ шалгарсан үйлчлэгч, ачигч, жолооч нар жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг их хотын хөгжилтэй танилцсан байна.  Тэд хот цэвэрлэх газарт ажил хэргийн уулзалт хийж цэвэрлэгээнд хэрэглэдэг машин техник, багаж хэрэгслийг үзэж сонирхжээ. Тэрчлэн Хонконгийн Алтан лянхуа төв талбай, Уулзалт үзэсгэлэнгийн төв, Оддын гудамж, Далайн паркийг сонирхож, алдарт Victoria Peak оргил дээр дурсгалын зургаа татуулсан байна.

Мөн аяллын багийнхныг Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Ерөнхий консул ажил үйлсээрээ мэргэжил нэгтнүүдээ хошуучилж Хонконгт аялах эрх гардсан ТҮК-ийн ажилчдад баяр хүргэн үзсэн харсан бүхнээсээ жишээ аван нийслэлийнхээ өнгө төрхийг улам сайхан болгоход хувь нэмэр оруулна  гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
mundag humuus shu.
Хамгийн их уншсан