"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Хүүгийнхээ төлөө талибын 25 дайчныг хөнөөсөн эмэгтэй
хөөрхий дөө, эх хүн гэдэг.....
Буудалцааны дараа 3 эмэгтэй яасан бол.
ER NI EM HUISTEN GEDEG CHIN UR HUUHED GER BULIIN TULUU UURIIGII ZOLOISLOHOD BAINGA BELEN BAIDAGAARAA ERCHUUDEES ERS YALGAATAI BAS AIMSHIGTAI SHUU
Афганистаны баруун нутгийн Фарах мужид нэгэн эмэгтэй талибын зэвсэгт хөдөлгөөний 25 орчим дайчныг буудан хөнөөжээ. Энэ эмэгтэйн хүү нь цагдаагийн отрядад алба хааж шалган нэвтрүүлэх пост дээр ажиллаж байхад нь талибын зэвсэгт дайчид ээжийнх нь нүдэн дээр хөнөөсөн юм байна.
Хүүг нь буудан алахыг харсан эмэгтэй өөрийн охин, хүүгийнхээ эхнэртэй хамтран шалган нэвтрүүлэх постод байсан зэвсгийг цуглуулан талибынхантай байлдсан байна. 7 орчим цаг үргэлжилсэн буудалцааны үеэр талибын 25 дайчин амь үрэгдэж, таван хүн нь шархаджээ.
Афганистаны Дотоод Яамны төлөөлөгч Седик Седикки талибын зэвсэгт дайчдын эсрэг бүсгүйчүүдийн хийсэн энэ тэмцэл нь “Талибан” хөдөлгөөний эсрэг нийгэм, олон нийт босч тэмцэхийн бэлгэдэл гэсэн байна.
Харин “Талибан” хөдөлгөөнийхөн болсон үйл явдлын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Аюулгүй байдал сахиулах олон улсын хүчнийхэн тус улсаас гарсны дараанаас талибуудын үйл ажиллагаа идэвхжиж эгнээндээ 139 мянган хүнийг нэгтгээд байгаа юм.
Өнгөрсөн 2013 он зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага дайралтын улмаас Афганистанд хамгийн олон буюу 3000 гаруй хүн амь алдсан жил байлаа.

0 Сэтгэгдэл
2014.11.26
2014.11.25
2014.11.25