Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ангийн 500 сум авч явсан монгол иргэдийг Оросын хил дээр саатууллаа

Монголын дөрвөн иргэн ангийн бууны 12 калибрын 477 ширхэг сум нууцаар хил гаргах гэж байгаад Өвөр байгалийн хилийн  “Дээд Ульхан”  боомтод саатуулагдсан байна. “Монголын дөрвөн иргэн хувцасныхаа дотор талд  их хэмжээний сум наадаг цаасаар халхлан нууж авч гарах гэж байсныг саатууллаа” хэмээн Сибирийн гаалийн албаны мэдээнд дурджээ.
Эхлээд ачаа тээшинд нь хориотой бараа байгаа эсэхийг асуухад тэд тийм зүйл огт байхгүй гэсэн ч их хэмжээний сум илрүүлсний дараа өөрсдийн буруугаа хүлээж, сум галт хэрэгсэл авч хилээр гарах хориотой гэдгийг мэдээгүй хэмээн мэдүүлжээ. Одоо сумын шинжилгээнд өгч, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн хэмээн baikalfinans.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан