Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэ хямдруулсан даруй ачилтын машинууд борооны дараах мөөг шиг олширов


Өнөөдрөөс эхлэн зогосхыг хориглосон газар буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж “түр саатуулах” газарт аваачих шинэ журам мөрдөгдөж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл доод тал нь 74 мянган төгрөг төлж байж “хоригдсон” машинаа авдаг байсан бол ачилтын үнийг 55 мянган төгрөг болгон хямдуурсан юм. Ачилтын үнэ буурав уу үгүй юу, ачилтын компаниуд шуурхай ажиллаж, зам дээр бөөн бөөнөөрөө автомашин ачиж эхэлжээ. Шар гэрэлээ анивчуулан ганцхан минут зогсоод хөдлөхийг ч андахгүй ачиж байна шүү цаана чинь. Замын цагдаагийн газраас эрх авсан 14 компанийн 80 гаруй тусгай зориулалтын ачигч машин дэггүй жолооч нарыг номхотгох ажилд нойр хоолоо хасан зүтгэж байгаа аж. Хэрэв та автомашинаа ачуулсан бол дараах утсаар лавлаж болох юм байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан