Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биеэ үнэлэгчийн дүрд тоглосон 10 жүжигчин

Сайн жүжигчин ямар ч дүрд тоглох ёстой. Хааяа өөрийнхөө ёс суртхуун, итгэл үнэмшлээсээ болоод найруулагчийн санал болгосон дүрээс татгалзах нь бий. Сайн жүжигчин өөрт оногдсон дүрээ мэдэрч, түүндээ шингэж жинхэн юм шиг бүтээдэг гэдэг. Энд биеэ үнэлж мөнгө олддог бүсгүйн дүрд тоглосон нэртэй 10 жүжигчнийг нэрлэж байна.

1.    Жулия Робертс, «Гоо бүсгүй» кино.

“Гоо бүсгүй” киноны биеэ үнэлэгчийн дүр нь Жулия Робертст “Алтан бөмбөрцөг” авчирч  “Оскар”-ын “Шилдэг жүжигчний” номинацид нэр дэвшиж байлаа.  Хамгийн гол нь романтик инээдмийн киноны энэ дүр олон бүсгүйд өөрийн нь мөрөөдөл бодит зүйл болно гэдэг итгэл найдвар өгсөн юм.

2.    Элизабет Шу, « Лас-Вегасыг орхилоо» кино.

Тэрээр энэ кинонд жинхэнэ алтан зүрхтэй биеэ үнэлэгчийн дүр бүтээсэн гэж болно. Түүний хос болж тоглосон Николас Кейж тэр хоёр “Оскарт” нэр дэвшиж байсан.

3.    Катрин Денев, «Өдрийн гоо бүсгүй»

Францын нэрт жүжигчин энэ бүсгүй биеэ үнэлэгчийн дүрд тоглосон л юм даа. Ядуугаасаа болж биеэ үнэлэгчийн амьдралд ордог бусад киноноос ялгаатай нь энд шал өөр бүсгүйг үзүүлдэг.  Түүнд хайртай эр нөхөр, ер нь юм бүхэн бий ч тэр бол зүгээр л танихгүй эртэй жиг ургуулах сонирхолтой нэгэн. Энэ дүрээрээ тэр BAFTA-гийн шагналд нэр дэвшиж байсан юм.

4.    Жоди Фостер, «Таксины жолооч» кино.


Тэр ердөө л 14 настай байхдаа насанд хүрээгүй биеэ үнэлэгчийн дүрд тоглосон ч өнөө хэн ч түүнийг энэ дүрээр нь санаж л байгаа. Том бүрх, богино өмд, инээмсэглэл. Тэрээр энэ дүрээрээ “Оскар”-ын туслах дүрийн шилдэг дүрд нэр дэвшиж байсан юм.

5.    Жейн Фонда, «Ундарга».
                 
1971 онд Жейн Фонда жүжигчин хүн өөрийнхөө ажилд жинхэнэ сэтгэл зүрхээ зориулж чадвал “Оскар” авч болох юм гэдгийг харуулсан. Түүний бүтээсэн биеэ үнэлэгчийн дүр нууцаар алга бологсдын хэргийн тухай энэ кинонд гэрэл гэгээ нэмсэгн гэж болно. 

6.    Шарлиз Терон, «Араатан».

Гоо бүсгүй Шарлиз энэ дүрийг өөрөө сонгож авсан гэдэг. Тэрээр энэ дүрд танигдахгүй болтлоо өөрөөр гарсан. Бас тэгээд сэтгэцийн гажигтай, ижил хүйстэн, биеэ үнэлэгч, алуурчин эмэгтэй. Оскар авсанд нь гайхах ч зүйлгүй.

7.    Жессика Альба, «Миний доторхи алуурчин».

Цагдаагийн гаж донтны биеэ үнэлэгч болж тоглодог энэ дүр маш олон шүүмжлэл дагуулж түүнийг оны хамгийн муу дүрд нэр дэвшүүлж байсан удаатай.

8.    Мира Сорвино, «Аугаа Афродита».

“Оскар” хүртсэн биеэ үнэлэгчийн нэг дүр бол энэ. Уран зөгнөлт инээдмийн энэ кинонд их ухаантай хүүхэд үрчилж авсан нэг гэр бүл жинхээн эцэг эх нь хэн болохыг гэнэт мэддэг.

9.    Ким Бейсингер, « Лос-Анджелесын нууцууд».
          
Энэ бол 1990-ээд оны хамгийн секс кино. Энд хамгийн үнэтэй биеэ үнэлэгч Вероника Лейкийн дүрийг бүтээж “Оскар” авч байлаа.

10.    Эмили Браунинг,  «Унтаж байгаа гоо бүсгүй»

Бараг  90 хувьд нь Эмили Браунинг нүцгэн гардаг энэ кино австралийнх. Тэр эрчүүдтэй секс хийхдээ унтаж байдаг бүсмгүйн дүрд тоглодог.

11.    Мелани Гриффит, «Халаасны мөнгө».

Өөр ямар ч аргагүй болоод биеэ үнэлдэг, сайхан сэтгэлт бүсгүй Вигийн дүрд тоглодог. Өөртэй нь танилцахыг хүсснэ гурван хүүтэй уулзаад нэг нь киноны үйл явдлыг бүрэн эргүүлдэг.

12.    Тереза Расселл, «Янхан».

Нэгэнт л киноны нэр нь шууд л ийм болохоор үйл явдал нь тодорхой. Биеэ үнэлэгчийн амьдралыг л нэг бүрчлэн харуулсан кино.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан