Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Тэгшбаяр академич Х.Намсрайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Цөмийн энергийн газрын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг Чингисийн одон хүртсэнд нь баяр хүргэж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Н.Тэгшбаяр “Ерөнхийлөгчийн хэлснээр дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй монгол бахархал”. Ийм физикчид манай эрдэмтдийн зөвлөлд олон байгаа нь салбарын бахархал юм. Энэ шагнал бол төрийн тэргүүний зүгээс спортынхныг дэмжиж чадсан шигээ  өндөр технологийн салбарыг үнэлсэн томоохон үйл явдал боллоо. Шагнал нүдээ олно гэж үүнийг л хэлэх байх. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн Х.Намсрай болон эрдэмтэд та бүхэндээ талархлаа" хэмээн онцлоод Х.Намсрайд бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Мөн энэ үеэр эрдэмтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд үр дүнгээ өгч, шинжлэх ухааны цөм хэсэг болон хөгжиж байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан