Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэтхэг охинд 202 шүд ургасныг авчээ


Энэтхэгийн Нью-Дели хотын долоон настай охин шүд өвдөөд байна гэхээр нь эмчид үзүүлтэл анагаах ухааны түүхэнд тохиолдоогүй явдал болж эмч нарыг гайхшралд оруулсан байна. Бүх энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнгийн эмч нар түүний аманд 202 шүд ургасан байхыг нь авчээ.

Охины ээж сүүн шүд нь өвдөж байгаа байх гэсэн ч рентген зураг дээр түүнд хэдэн арван шүд байгаа нь гарсан байна.
Ингээд аргагүйн эрхэнд охинд мэс засал хийж бүх шүдийг нь авсны дараа охин шууд л юм идэж эхлэн одоо хэвийн амьдралдаа эргэн оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан