Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Алтанзул: Гэр бүлийн дарамттай эмэгтэйчүүдэд туслахаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн


Шинжлэх ухаан хөгжсөн эрин үед хүн ирээдүйд төрүүлэх хүүхдийнхээ хүйсийг өөрөө сонгож болох нь. Гэхдээ үүний тулд гадагшаа явж өндөр төлбөр төлөх  шаардлагагүй гэвэл та гайхаж байна уу. Монголд хүүхдийн хүйс зохицуулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж буй “Хатагтай” эмнэлгийн гүйцэтгэх захирал О.Алтанзултай ярилцлаа.

-Ирээдүйд төрөх хүүхдийнхээ хүйсийг зохицуулдаг Хятад, Японы хуанли хөтлөх аргын талаар эмэгтэйчүүд мэддэг. Гэхдээ монгол хүн хэрэглэхэд хэр үр дүнтэй байдаг юм бол?
-Дэлхий дээр хүүхдийн хүйсийг урьдчилж зохицуулах олон аргуудаас хүмүүсийн хамгийн их мэддэг хуанли хөтлөх. Гэхдээ энэ хуанли нь бас учир дутагдалтай. Учир нь энэ аргыг анх хөтөлж байхад хуучны тооллоор буюу 1000-аад жилийн өмнөх календарийг ашиглаж байсан. Тэр нь орчин цагийн календаритайгаа тохирдоггүй учир өнөө цагт яаж хөтлөх талаар тодорхой ойлголт байдаггүй юм. Тиймээс яг нарийн судлаад үзэхэд нийт үр дүн нь ч тэр хэрээр бага гардаг. Өөрөөр хэлбэл, хуанли хөтлөх дээд тал нь 60 хувийн үр дүнтэй л гэдэг. Энэ нь ямар ч хуанлигүйгээр жирэмсэн болсонтой адилхан шахуу гэсэн үг юм. 
 
-Монгол хүн өөрийн биеийн онцлогтоо тохируулан хэрэглэж болох аргын талаар тэгвэл ярилцъя?
-Бид хүүхдийн хүйс зохицуулдаг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Монголын хоол хүнсэн дэх орц найрлагыг судалж, монгол хүний хоолны онцлогийг нарийн тогтоосон. Тиймээс энэ хөтөлбөр маань монгол хүний биед  тохиромжтой хоолны дэглэм.

-Нэг удаа эмэгтэй хүн жирэмсэн байх хугацаандаа тахианы мах их идвэл бүрэлдэж байсан урагт эмэгтэйлэг шинж чанар давуу хөгждөг гэж сонссон. Энэ хэр шинжлэх ухааны үндэслэлтэй вэ?
-Тахианы мах урагт бага зэрэг нөлөөлж болохыг үгүйсгэхгүй ч ганцхан тахианы мах идээд хүүхдийн хүйсийг зохицуулна гэж үгүй. Дээрээс нь бас аль орны, яаж, юугаар тэжээсэн тахианы мах гэдгээс их зүйл шалтгаална. Жишээлбэл, өнөөдөр хятадын тахиагаа улам тарган, том болгох гэж гормон тарьж “хиймэл” болгож байгаа гэж их мэдээлж байна. Энэ мэтчилэн бидний гадаадаас оруулж ирж буй импортын хүнсний зүйлүүд орц найрлагын хувьд их эргэлзээтэй болоод байна.

-Хэрэв та бүхний боловс­руулсан хөтөлбөрөөр хүүх­дийнхээ хүйсийг тодорхойлж төрүүлэхээр шийдсэн бол танай эмнэлэгт хандаад эмчийн хяналт дор дэглэм барих ёстой байх. Энэ талаар?
-Тиймээ, бид энэ хөтөлбөрт хамрагдах гэж буй ирээдүйн эхийг эхлээд эмэгтэйчүүдийнх талаас үзэж ямар нэгэн үрэвсэлт өвчин байна уу, өндгөвч нь хэвийн ажиллаж байгаа гэдгийг нягтлаад хөтөлбөртөө хамруулна. Хэрвээ үрэвсэлт өвчтэй бол тэрийгээ эхлээд эмчлэх хэрэгтэй болно. Хөтөлбөртөө орсны дараа эмэгтэйд үзлэг хийнэ, шинжилгээ авна. Түүнийхээ үндсэн дээр хүн бүрт тохирсон өөр өөрийн онцлогтой хоолны дэглэм боловсруулагдана. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ууна. Учир нь, бидний хоол хүнсэнд зарим эрдэс бодис их бага хэмжээгээр агуулагддаг, заримыг нь нэмэлтээр идэж, уух хэрэгтэй байдаг. Ингээд хоолны дэглэмээ гурван сар барьсны дараа жирэмсэн болох оролдлого хийнэ. Ингэхдээ бас нарийн үзүүлж харуулах цаг дэглэмтэй.

-Хоолны дэлгэмийг жирэмслэхээсээ гурван сарын өмнөөс барих ёстой гэсэн. Хүний биеийн онцлогоос хамаараад янз бүрийн дэглэм барих байх л даа. Тухайлбал, 24 настай бүсгүй эрэгтэй хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол түүний биеийн ямар онцлогуудыг харж, ямар хоол хүнс хэрэглэхийг зөвлөх вэ?
-Эмэгтэйд дээр дурдсан үзлэг ба шинжилгээнүүдийг хийж тэдгээрээс харж тохируулж дэглэмээ гаргана. Эрэгтэй ба эмэгтэй хүүхдийн дэглэм хоёр өөр. Бараг эсрэг тэсрэг гэж хэлж болно. Тухайлбал, эрэгтэй хүүхэд хүсч байгаа хүн давс ихтэй хоол хүнс идэх хэрэгтэй байхад эмэгтэйг хүсч байгаа бол эсрэгээрээ давс бага хэрэглэнэ гэх мэтчилэн. Энэ бүхэн нь эцэстээ эмэгтэйн бодисын солилцоог өөрчлөх л зорилготой.

-Энэ аргын шинжлэх ухааны үндэслэлийн талаар яриач. Ямар нэг судалгааны байгууллага энэ аргын үр дүнг тодорхойлсон болов уу?
-Энэ арга нь эмэгтэй хүний өндгөвч ба эм бэлгийн эсийн гадаргуу цэнэгийг өөрчлөх онол дээр суурилагдаж байгаа юм. Эрэгтэй хүний эр бэлгийн эс нь дотроо хоёр янз байдаг. Х /эмэгтэй/ ба У /эрэгтэй/ хромосомтой. Эдгээр нь хоорондоо өөр өөр гадаргуун цэнэгтэй. Эмэгтэйн өндгөн эсийн цэнэгийг өөрчилснөөр гаднаас орж ирж буй эр бэлгийн эсүүдээс анхнаасаа Х-ийг татах уу эсвэл У-ийг татах уу гэдгээ зохицуулсан байна.

-Та бүхний боловсруулсан энэ аргыг өмнө нь хаана хэрэглэж байсан туршлага байдаг вэ. Эсвэл цоо шинэ зүйл үү?
-Шинээр төрөх хүүхдийнхээ хүйсийг хоолоор зохицуулах нь шинэлэг арга биш л дээ. Үүнийг хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс хэрэглэж байсан. Орчин үед янз бүрийн судалгааны үндсэн дээр үр дүнтэй нь тогтоогдсон. Жишээ нь, Францчууд иймэрхүү хоолны дэглэмээр найман долоо хоног л гам барихад үр дүн 80 хувьтай болохыг саяхан баталсан.  
 
-Монголчууд энэ аргыг ер нь хэр түгээмэл хэрэглэж байна вэ?
-Хүмүүс их сонирхдог. Гурав, дөрвөн охин гаргасан, одоо нэг хүү хүсээд ирдэг эмэгтэйчүүд, гэр бүлүүд байна. Учир нь бидний нийгэм эцгийн эрхт ёсоор хөгжиж ирсэн болохоор эрт дээр үеэс эрэгтэй хүүхэд л удам залгуулна, эрэгтэй хүүхэдгүй бол удам тасрана зэрэг үзэл суртлаасаа салаагүй явж байгаа тул одооны нөхрүүд болон гэр бүлийнхэн нь ч тэр эрэгтэй хүүхэд л гаргахыг эмэгтэйчүүдээс шаардаад байдаг. Олон эрэгтэй хүүхэдтэй айл бол заавал эмэгтэй хүүхэд гаргах гэж ингэж их хүч хөдөлмөр цаг зардаггүй. Эрэгтэй хүүхэд гаргахгүй бол аягүй бол сална ч гэж дарамтлах нь бий. Энэ нь нэг талаараа гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагдаж байдаг тул иймэрхүү дарамтанд орсон эмэгтэйчүүдэд туслах зорилгоор энэ хөтөлбөрийг анх Монгол Улсдаа хэрэгжүүлж эхэлсэн.

-Танай эмнэлгээр дамжуулан гарсан үр дүнгийн талаар ярьж өгөөч?
-Манайх энэ хөтөлбөрөө анх хэрэгжүүлээд одоо тав дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа. Хамгийн анх бидэнд хандаж ирсэн гэр бүл хоёр охинтой байсан. Одоо таван настай хөөрхөн эрүүл саруул хүүтэй. Түүнээс хойш олон гэр бүл манайд хандаж бид хүссэн хүүхэдтэй болоход нь тусалсан.

Холбоо барих:
Хаяг: Сүхбаатар дүүрэг,  8 дугаар хороо,
11-р хороолол
Содномын гудамж 30
Дашчойлин хийдийн зүүн талд

Утас: 9901-1017, 11354171


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан