Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон эерэг өөрчлөлтийг авчрах Хонь жил


Өнгөрч байгаа 2014 онтой харьцуулахад ирэх жил илүү эерэг байх төлөвтэй байгааг одон зурхайн ирэх жил болно хэмээн зурсан үйл явдлууд харуулж байна. Та бидний амьдралд эмх замбараагүй, ойлгомжгүй зүйл олныг оруулж ирсэн сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилж буй зүйлс 2015 оноос төгсгөл болж тогтворжин дэлхийн хэмжээнд улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал нааштайгаар эргэж эхлэх жил болно гэдэгт маш олон зурхайч санал нийлж байна. Олон олон хүний хувьд амьдрал мэдэгдэхүйц сайжирч, олон улс гүрнийг зовоож байсан хямрал дуусна.

Өөрөөр хэлбэл, 2015 онд эрс өөрчлөлтийн, өөдлөх өөрчлөлтийн жил болно. Дорнын зурхайн Хонин жил нэг эринг нөгөөгөөр сольж байгаа тул хүнд төрөлхтөн ийм үед ирээдүйдээ их горьдлого, хүлээлт тээж байна. Мэдээж урьд нь ч шинэ он, шинэ эрин солигдох бүрт ийм хүлээлт, найдлага байсан ч 2015 он дэлхийн дахины хувьд амьдралаа, дэлхийгээ сайн зүгт залж өөрчлөх бодит боломж гарч ирнэ. Иймд юуны өмнө хэн ч гэсэн эерэг өөрчлөлтийг хүртэх, амьдралынхаа туршид мөрөөдөж ирсэн бяцхан диваажингаа цогцлуулах эрхтэй, ёстой хүмүүс гэдэгт итгэхийг хүсэх нь мэдээж. Итгээд өнгөрч болох ч ирэх 2015 онд үнэхээр эерэг өөрчлөлт гарна гэдгийг нотолсон од эрхсийн өөрчлөлт зохицлыг анхааралгүй орхиж боломгүй.

Дорнын зурхайн хонь жил 2015 оны хоёрдугаар сарын 19-нд эхлээд  2016 оны хоёрдугаар сарын 7-нд дуусна. Аливаа нэг жилийн төөрөг, зургийг ганц хүн гаргачихдаггүй. Зурхайн олон сургууль, номлолынхон өөр өөрийн ёсоор зурж заримдаа хоорондоо зөрчилдөх нь бий. Гэвч хонь жилийн талаар зурхайчдын гаргасан зурагт эдийн засгийн тогтвортой өсөлтөд итгэх итгэл сэргэнэ гэж бүгд онцолсон байна. 2015 оныг дорнын зурхайд эд зүйлс элбэг дэлбэг байдаг зуны сүүл үетэй зүйрлүүлэн тайлбарлахдаа “Модон хонь жилийн уран бүтээлч мөн чанар уйгагүй хөдөлмөрөөр илрэх тууштай зангаар эд баялгийг олно” гэжээ.
Өрнийн зурхайчид өөрийн сургуулийн ёсоор од эрхсийн байрлалыг тооцон үзээд 2015 оныг нааштай, эерэг жил болно гэсэн дүгнэлт хийгээд байна. Өрнийн зурхайн дийлэнх зурхайч од гарагийн хэд хэдэн үйл явдлын улмаас ирэх жил байдал сайжирч, дээшилнэ гэж үзжээ.

 Юуны өмнө Санчир гараг 2014 оны төгсгөлөөр Нумын орд руу орно. Ингэснээр 2015 оны нэгдүгээр сар гэхэд нөхцөл байдал нааштайгаар эргэж байгаад бодитоор мэдэрч эхэлнэ. Улс төрийн болон эдийн засгийн олон асуудалд хандах хандлага, харах өнцөг өөрчлөгдөнө. Боловсролын асуудлууд нэн тэргүүнд тавигдах бөгөөд ингэхдээ дээд сургуульд суралцахад голлон анхаарна. 2015 оны туршид дээд сургуулиудын үйл ажиллагаа илүү цэгцтэй, ойлгомжтой болгоход чиглэсэн хууль тогтоомж хэлэлцэх, батлах төлөвтэй байна.  Боловсролоос гадна улс хоорондын харилцаанд ч зарим өөрчлөлт орно. Ингэснээр зарим орнууд хоорондоо визгүй зорчдог болж байхад зарим нь эсрэгээр хилээ хааж эхэлнэ.
Дараагийн үйл явдал нь 2012 оны зургаадугааар сард эхэлсэн Дэлхийн ван ба Тэнгэрийн ван гарагуудын хооронд үүссэн харилцан эсрэгцэл, тулааны үе дуусахтай холбоотой. Ингэснээр 2012-2014 онд болсон олон мөргөлдөөн шийдэгдэн зогсох тийшээгээ хандана. Маргаан шийдэгдсэнээр хэн ялагдаж, хэн ялахыг хэлэх хэцүү. Ямартай ч Европ, Украин, Сири, Египетийг дайрсан олон таагүй үйл явц нэг тийш болж, нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт зурхайчид санал нийлжээ. Улмаар энэ хоёр гараг хоорондын харилцан үйлчлэл төгссөнөөр дайн тулаан, сөргөлдөөн мөргөлдөөнтэй бүхэл бүтэн нэг үе дуусах юм.

2015 оноос эхлэн дэлхийн ихэнх улс гүрэн үйлдвэржилтийн дараах эрин үе рүү орно. Иймд энэ онд олон нийтийн хүртээл болох инновациуд нь амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломжтой. Яг л нэгэн цагт гар утас, интернэт, компьютер та бидний амьдралыг өөрчилж байсантай адил. Өндөр технологийн хөгжил нь улс төрд ч нөлөөлж эхэлснээр ирээдүйн нийгмийг бүрэлдүүлэх шийдвэрлэх хүчин зүйлсийн нэг болно.

Од эрхсийн байрлал орох гурав дахь том өөрчлөлт нь 2015 оны эхний хагаст Бархасбадь гараг Тэнгэрийн ван гарагтай илүү зохистой, эерэг харилцаа, уялдаа холбоотой болно. Энэ байдал нь өндөр технологийн хөгжилд тун ч нааштайгаар нөлөөлж магадгүй байна. Бархасбадь нь өргөсөх, тэлэхийн билгэдэл болсон гараг тул түүний нөлөөгөөр хуучин цөөн хэдэн хүн, элитүүдийн хүртээл болж байсан олон тооны өндөр технологи хүн болгонд хүртээмжтэй болно. Мөн хүн төрөлхтөн сансар судлалаар огцом урагшлах боломжтой. Ийнхүү сансар огторгуйн талаарх шинээр олж мэдсэн зүйл дэлхий ертөнцийн талаарх үзэл бодлыг үндсээр нь өөрчлөх боломжтой.

Дөрөв дэх том үйл явдал нь 2015 оны наймдугаар сард Бархасбадь гараг Охины орд руу шилжинэ. Ингэж шилжсэнээр эдийн засгийн хөгжилд маш сайнаар нөлөөлж, өсөлтийн эрчим нэмэгдэж, өмнөх жилүүдэд алдсанаа нөхөн авах боломжтой. Мөн 2015 онд байгаль орчныг хамгаалах, зөв хооллолт, эрүүл саруул амьдралын хэв маягт хүн төрөлхтөн илүүтэй анхаардаг болохыг нааштай гэхээс өөрөөр үнэлэх боломжгүй. Эрүүл мэндийн асуудлыг сайжруулахад чиглэсэн олон тооны арга хэмжээг улс орон, тив дэлхийн хэмжээнд явуулах магадлал өндөр.

Эцэст нь хэлэхэд 2015 оны эхний хагаст сүүлийн хэдэн жил үргэлжилсэн үйл явц дуусгавар болох бол хоёр дахь хагаст нь дэлхийн хэмжээнд улс төр, эдийн засгийн байдал тайван болно. Зундаа эерэг үйл явдлын цар хүрээ, тоо хэмжээ нь сөрөг үзэгдлээсээ давж гарснаар олон хүн маргаашдаа итгэлтэй тайван амьсгалах боломжтой болно. Ингээд өрнийн товч зурхайг танд хүргэе.

Хонь
шинэ он таныг тэвчээртэй занд хөтөлнө. Таны эхлүүлсэн ажил бүхэн чинь хүссэнээр тань бүтээд байхгүй учраас тэсвэр тэвчээртэй хүлээх хэрэгтэй:Тиймээс эхлүүлсэн ажлаа битгий хая. Бас төлөвлөсөн ажлаа хойш бүү тавь. Эхлүүл, үргэлжлүүл. Харин үр дүнг нь тайван хүлээж, дараагийн ажилдаа ханцуй шамлан ор.

Үхэр шинэ эрч хүчээр цэнэглэгдэж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх болно. Урт удаан боловсруулсан төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох цаг нь ирлээ. Хэрвээ та ганц бие бол энэ онд өөрийнхөө заяаны ханийг олж, гайхалтай сэтгэл догдлуулсан учралаар дүүрэн байх болно.

Ихрүүд зогсолтгүй ажиллах цаг үе. Хэдийгээр толгой өндийх завгүй ажиллаж байгаа ч хувийн асуудлаа шийдэх цаг заавал гарна. Таны шийдэмгий, туйлбартай зан тань хувийн амьдралд чинь төдийлэн хэрэг болохгүй ч ажил хэргийн хувьд эрсдэлийг сөрж, гялалзсан амжилт олоход хувь нэмэр болно гэдгийг бүү мартаарай.

Мэлхийнүүдийн хувьд шийдвэр гаргах он байх нь. Ажил хэргийн болоод хувийн бүхий харилцаанд таны шийдвэр чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй маш олон шийдвэр гаргах шаардлага тулгарах нь. Мэдээж та ихэнх шийдвэрийг зөв гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй мэргэжлийн тал дээр маш хүнд шийдвэр гаргаж тэр чинь ялалтад хүрэх эхний алхам болно.

Арслангууд өөрийнхөө зөн совинг дага.  Таны зөн совин илүү эерэг үр дүн авчрахад туслана. Харин романтик уулзалт товлож, хэн нэгэнд бэлзэг бэлэглэхээр шийдсэн бол бага зэрэг хойшлуул. Та өөрийнхөө захирангуй, хүйтэн зан төлөвөө энэ удаад тэвчиж байхад гэмгүй шүү.

Охины ордны хувьд ажил хэргийн багагүй хүндрэл гарах нь. Ажил хэргийн хүнд асуудалдаа түүртэж, багагүй стресс бухимдалд автана. Гэхдээ танд үүнийг даваад гарах эрч хүч байгаа гэдэгт итгэ. Харин хайр сэтгэл, гэр бүлийн хувьд од эрхэс таныг ивээнэ. Шинэ харилцаа холбоо тогтоох, эсвэл хуучныгаа сэргээхэд бүх асуудал сайн сайхнаар  таны талд шийдэгдэх болно.

Жинлүүрийнхний хувьд эргэлзэж тээнэгэлзэж суух цаг хугацаа биш гэдгийг санаарай. Энэ ордныхонд од эрхэс алтан боломжийн хаалгыг дэлгэж байна. Мэдээж хүнд өдрүүд тохионо. Гэвч шийдэгдэхгүй асуудал гэж үгүй учраас стрессдэх сэтгэл санааны гутралд орох хэрэггүй. Хамгийн гол нь хонь жил танд боломжийн хаалгыг хангалттай нээж өгсөн шүү гэдгийг байнга санаж байгаарай.

Хилэнцийнхэн тогтвортой байдлаа хадгалж байх хэрэгтэй.Таны энэ зангаас чинь ажлын амжилт тань шалтгаалах болно. Чухал шийдвэр ажил болоод амьдралдаа гаргах гэж яарах хэрэггүй. Өөрийн сэтгэл хөдлөлөөр ялангуяа аливаа асуудалд хандахаас аль болох болгоомжил. Бүх зүйл сайн сайхнаар төгсөнө.

Нумынханд хамгийн өгөөжтэй он байх нь. Ажил хэргийн харилцаа болоод хувийн амьдралдаа та гол цэгээ олж хатгаж чадна. Харин энэ ордны залуус аль болох болгоомжтой байх хэрэгтэй. Таны замд зүгээр л ашиг хайсан хүн олон дайралддаг гэдгийг сана. Танд сайхан хандсан бүхэн найз байж чадахгүй.

Матарынхан 2015 онд тохиолдох бүхий л хүндрэлийг амжилттай давж чадах нь. Та өөрт тохиолдсон бэрхшээлийг байгалиас заяасан сэтгэлийн тэнхээ, ухааны ачаар давж чадна. Танд муу санагсад замд чинь хэчнээн урхи тавьсан ч ажралгүй даваад гарах чадалтай байна. Үүнийгээ өөрийнхөө ажил амьдралыг нэг шат ахиулахад ашиглаарай.

Бумбыхан хэрвээ өөртөө өндөр шаардлага тавьж түүнийгээ биелүүлэхийн тулд хөдөлмөрлөж чадвал  амжилт алган дээр чинь ирлээ. Энэ жил танд цөөнгүй маш сонирхолтой уулзалт танилууд бэлтгэжээ.  Мөн таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх романтик болзоо ч таныг хүлээж байна.

Загасныхан энэ жил ажил хэргийн аливаа асуудал маш болгоомжтой тайван хандах хэрэгтэй.  Гэхдээ та өөрийнхөө эхлүүлсэн ажилд эргэлзэх хэрэггүй. Хувийн амьдралд олон чухал үйл явдал өрнөх нь.  Энэ ордны олон хүн сэтгэл зүйн олон гэнэтийн бэлэгтэй учрах нь.

0 Сэтгэгдэл
88849225 gatsaad baixiin oor saitaas yaj yu gj ordogiig medex xun bn u ?
HAIRTDAA HAMGIIN SAIHAN TSETSEGIIG HVRGVVLEEREI. 88706000
Аз жаргалын жил ирлээ
Монголын ард түмэн амны хишигтэй ард түмэн. гадныхан мэдэж ав. ДЭЭР сууж байгаа 76 болон. ерөнхийлөгч ,сайд даргаын буруугаас ард түмэн хэцүүдэх байх. тэгэхдээ 76 өөрсдөө ядуурах болтугай. ард түмэн элбэг дэлбэг , өвчин зовлонгүй байна үүрд.
2017 ond mongol ulsyn ihenh irgen yaduurald avtaj jinhene elgeeree hevtene gej gadaadyn ediin zasagchid bichij baina
zurhai bolgon muu zuiliig ni ***** bicheesei sainiig ni bicheed hunii setgeliig tsenegledeg boloosoi
Хамгийн их уншсан