Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын эсрэг хориг арга хэмжээ авах нь гарцаагүй

Энэ тухай Германы Канцлер Ангела Меркель мэдэгдэв. Тэрээр өчигдөр Берлин хотноо болсон Европын гэр бүлийн компаниудын конгресс дээр үг хэлэхдээ "Би Украины хямралыг дипломат аргаар зохицуулахын тулд уйгагүй ажиллаж байгаа. Гэвч харамсалтай нь, хямралын үеэр Украины газар нутгийн бүрэн бүтэл байдал зөрчигдсөн байна" гээд ОХУ-ыг Украинд болж байгаа мөргөлдөөнөөс гарах арга зам хайхад хангалттай чармайлт гаргахгүй хэвээр байвал түүний эсрэг хориг арага хэмжээ авах нь гарцаагүй гэсэн тайлбар өгчээ.

Меркель Оросыг ямар ч хамаагүй аргаар цээрлүүлэхийн тулд хориг арга хэмжээ аваад байгаа юм биш, аливаа мөргөлдөөн хурцадмал байдлыг хүч, зэвсэгээр бус харин хууль эрх зүйн аргаар шийддэг байхын тулд авч байгаа гэдээ өмнө нь мэдэгдэж байв.  Мөн хориг арга хэмжээнээс болж Европын түүний дотор Германы эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан