Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ долоо хоногийн зэвсэг тойрсон бизнесийн тойм


Энэтхэг: Их буу худалдан авахад 2,4 тэрбум ам.доллар зарцуулна

155 мм-ийн 814 ширхэг их буу худалдан авах 2,4 тэрбум ам.долларын тендерийг Энэтхэгийн шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Манохар Паррикар зөвшөөрлөөө. Эдгээр их буунаас 100-н ширхэгийг нь хилийн чанадаас худалдан аваад үлдсэн 814-ийг нь Энэтхэгийн үйлдвэрүүдэд үйлдэврлэнэ.

Энэтхэгт шинэ Засгийн газар гарч ирсний дараахан "Худалдаж аваад энэтхэгийг үйлдвэрлэ" нэртэй хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд шинэ Засгийн газар гадаадын зэвсэг, байлдааны техник худалдан авахад хэд хэдэн том тендерийг халж, оронд нь өөрсдийн үйлдвэрүүдийн хүчээр батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүр том, бүр өндөр өртөгтэй тендерүүд зарлаад байгаа юм.

Тухайлбал, 1,34 тэрбум ам.доллараар сургалт ба байлдааны "Pilatus" онгоц авах, 56 ширхэг цэргийн тээврийн онгоц хилийн чанадад үйлдвэрлүүлэх захиалгыг халсан байна.

"Худалдаж аваад энэтхэгийг үйлдвэрлэ" хөтөлбөрөөр байлдааны зэвсэг техникийн зөвхөн эхний цөөн хэдэн ширхэг, дээжийг гадаадаас худалдан аваад үлдсэн дийлэнх хэсгийг худалдан авсан технологийн дагуу нутагтаа үйлдвэрлэж байх юм. Олон жилийн турш манай урд хөршийн явуулж ирсэн бодлогыг энэтхэгчүүд ийнхүү нэлээд хожуунаас өөртөө нэвтрүүлэхээр шийдсэн бололтой.

Манай урд хөрш жишээлэхэд, 1990-ээд онд Оросы хүнд байдалд байх үед "Су-27" сөнөөгч онгоцыг олон зуун ширхэгийг худалдан авна гэж олон тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Үүнтэй зэрэгцээд оросууд энэ онгоцыг угсрах шугамын бүх зураг,төсөл, технологийг Хятадад шилжүүлэн өгсөн юм. Гэвч хятад нь эхний арав гаруй ширхэгийг худалдан авсны дараа үлдсэн хэдэн зууг авахаас татгалзсан юм. Удалгүй онгоцыг өөрийн болгож "J-11" нэрээр үйлдвэрлэн зэвсэглэлдээ авсан гэдэг.

Япон: Америкийн зэвсэг, техник их хэмжээгээр худалдан авна

Ойрын хугацаанд Америкт үйлдвэрлэсэн байлдааны зэвсэг техник их хэмжээгээр худалдан авах гэж байгаа тухай энэ улсын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Авах техникийн дотор "RQ-4 Global Hawk" стратегийн чанартай нисгэгчгүй нисэх төхөөрөмж, "V-22 Osprey" конвертоплан, "E-2D Advanced Hawkeye" радио локацийн алсын зайн илрүүлэлт ба удирдлагын онгоц гээд олон техник багтажээ.

Шаардлагатай хөрөнгийг 2015 оны төсөв тусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үүнээс өмнө Японы Батлан хамгаалах яам нь шинэ зэвсэг, техник, технологи худалдан авахад 240 тэрбум гаруй хөрөнгө зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан нь ийнхүү бодитоор хэрэгжих шатандаа орж байгаа бололтой.

Уг нь Япон 2000 оноос эхлэн Батлан хамгаалахын зардлаа жил болгон тогтмол бууруулсаар ирсэн. Ингэснээр 2013 онд Батлан хамгаалахын зардал нь шинэ үеийн түүхэндээ хамгийн бага 4,57 их наяд йен болж байв. Гэвч Хятад нь Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай арлуудыг өөрийн мэдэлд авахдаа шаардлагатай гэж үзвэл зэвсгийн хүч хэрэглэж магадгүй нь ойлгомжтой болсноор энэ жилээс эхлэн Батлан хамгаалахынхаа зардлыг огцом нэмэгдүүлсэн.


                        Гана: Оросын Ми-17 нэмж авна

Тус улсын Ерөнхийлөгч нь Батлан хамгаалах яамны хэрэгцээнд Оросын олон зориулалт бүхий "Ми-17" тэрэг нэлээд хэдийг худалдаж авах болсон тухайгаа мэдэгджээ. Хэдэн ширхэгийн худалдаж авах тухай тодруулаагүй байна. Гэхдэээ Оросын нисдэг тэргээс гадна Бразилийн "Embraer"компанийн сургалт ба байлдааны "EMB-314 Super Tucanо" онгоцны эхний ээлжигй авахаар болсноо мэдэгджээ.

Үүнээс өмнө Гана улсын Цэргийн нисэх хүчин нь өөрийн эгнээнд байгаа хятадын "Harbin Z-9" нисдэг тэрэг,"Airbus" компанийн цэргийн тээврийн "C-295" онгоц болон Оросын цэргийн тээврийн "Ми-35" нисдэг тэрэг зэргийг тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.


        Их Британи: Тав дахь үеийн анхны сөнөөгч онгоцууд захиаллаа

Их Британий Батлан хамгаалах яам тав дахь үеийн сөнөөгч онгоц болох "F-35B Lightning II"-ийн эхний дөрвөн ширхэгийг үйлдвэрлүүлэх захиалга өгч гэрээ байгуулав. Эхний онгоцууд 2016 он гэхэд үйлдвэрээс гарч зэвсэглэлд орно. 2018 он гэхэд ахин 10 ширхэг "F-35B Lightning II" худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж.

Их Британий Батлан хамгаалах яам нь хөөрөх гүйлтийн зам богино, буухдаа шууд дээрээс буудаг хувилбарыг худалдан авч байгаа юм байна. Энэ хувилбарыг британичууд Цэргийн нисэх хүчин төдийгүй Тэнгисийн цэргийн хүчний эгнээнд ашиглах аж. 2020 онд Британи нь шинэ үеийн нисэх онгоц тээгч "Куин Элизабет" усан онгоц зэвсэглэлдээ авах бөгөөд түүн дээр "F-35" сөнөөгч онгоцуудыг байрлуулах юм байна. Үүний дараа удалгүй шинэ үеийн хоёр дахь нисэх онгоц тээгч "Уэльсийн хунтайж" усан онгоцоо зэвсэглэлдээ авах  төлөвлөгөөтэй байгаа аж.

Эхний ээлжинд худалдан авах 14 ширхэг онгоцын үнийг шинжээчид ойролцоогоор 3,9 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Их Британи нь Америкийн "Lockheed Martin" компанид үйлдвэрлэж байгаа энэ төрлийн онгоц 48 ширхэгийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Харин одоогийн байдлаар зэвсэглэлд нь "F-35B" гэсэн сургуулилтын сөнөөгч онгоц гурван ширхэг байна.

"Lockheed Martin" компани нь "F-35" тав дахь үеийн сөнөөгч онгоцыг А, В. С гэсэн хувилбараар нийт 3000 гаруйг үйлдвэрлэнэ. Эднээс А хувилбар нь Цэргийн нисэх хүчинд зориулагдсан бол С нь хөөрөх гүйлтийн зам богино ба буухдаа дээрээс буудаг, С нь нисэх онгоц тээгч дээрээ хөөрөх зориулалттай байх аж.

Их Британиас гадна Австрали, Турк, Нидерланд зэрэг олон орон "F-35" онгоцыг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Одоогийн байдлаар зэвсэглэлдээ тавь дахь үеийн сөнөөгч онгоцтой цорын ганц улс нь АНУ байна. Байх байхдаа "F-22", "F-35" гэсэн хоёр төрлийн тав дахь үеийн онгоцтой байгаа.

        Хятад: Оросын агаарын довтолгооноос хамгаалах "С-400" пуужинт                 комплекс авахаар болжээ

Энэ тухай Оросын "Ведомости" сонин мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр гэрээг есдүгээр сард байгуулсан бөгөөд нийт  гурван тэрбум гаруй ам.доллараар "С-400". Триумф"комплекцсийн зургаагаас доошгүй дивизионыг худалдан авахаар тохиролцсон аж.

Оросын зэвсэг, техникийн экспортыг хариуцдаг "Рособоронэкспорт" болон "С-400" үйлдвэрлэгч "Алмаз-Антей" компани энэ мэдээг тайлбарлан үгүйсгэх эсвэл бататгахаас татгалзсан байна. Гэхдээ Хятад сүүлийн хэдэн жилийн турш Оросын үйлдвэрлэсэн иймэрхүү системийг сонирхон худалдан авч байгаа. 2007 онд гэхэд агаараас хамгаалах пуужинт систем "С-300ПМУ2" 15 дивизион, удирдлагын "83М6Е2" систем дөрвийг худалдан авах захиалга өгсөн бөгөөд нийлүүлэлт 2010 онд дууссан. Хятад нь эдгээр пуужинт комплексийг  Бээжин, Шанхай гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой хотуудын Агаарын довтолгооноос хамгаалах системийн зэвсэглэлд авсан аж.

"С-400"-ийн тухайд эхлээд өөрийн хэрэгцээг хангаж дууссаныы дараа 2017 оноос хойш экспортлож магадгүй тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байсан. гэвч 2014 оны эхээр дэлхийн улс төрийн байдал эрс өөчрчлөгдсөнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Путин "С-400"-г БНХАУ-д экспортлохыг зөвшөөрсөн бөгөөд үүнийг нь тамгын газрын дарга С.Иванов батлан "С-400"-ийн анхны гадаадын худалдан авагч нь БНХАУ болно гэж байсан.

"С-400" нь янз бүрийн алслалттай тусгал бүхий төрөл бүрийн пуужингаар зэвсэглэсэн олон сувагтай зенитийн пуужинт систем. "С-400" нь  нисдэг тэрэг, онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, далавчит пуужин, тактик зориулалттай баллистик пуужин гээд дээд тал нь секундэд 4800 метрийн хурдтайгаар 40 км хүртэл өндөрт нисч яваа ямар ч байг сөнөөх чадвартай юм.










0 Сэтгэгдэл
Юү ч хийж чадахгүй байхаас ганц АК-47 хийж зарахсан
Хамгийн их уншсан