Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Прокурор, ажилтнуудад газар эзэмших эрхийн гэрчилгээ гардуулж өглөө


“Прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-т прокурор ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж заасан.  Улсын Ерөнхий Прокурорын Газраас прокурор ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд прокурор ажилтнуудад газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулан хийснээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Их булаг хэмээх газарт газар эзэмшүүлэхээр болсон байна.

Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 0.07 га газрын эзэмших гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр УЕПГ-ын нийт  32 прокурор ажилтанд гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан