Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сандлууд” дахин тайзнаа


Эжен Ионеско бол 1940-1950-аад онд хүчтэй давалгаалсан абсурд театрын хамгийн том төлөөлөгчдийн нэг. Түүний нэрийн хуудас болсон “Сандлууд”, “Хирснүүд” хоёр жүжиг нь хоёулаа Монголын үзэгчдийн хүртээл болох боломжийг “Black box” театрын уран бүтээлчид драмын урлаг сонирхогчдод олгосон билээ. Тэгвэл эдгээр жүжгийг үзэж амжаагүй үзэгчдэд дахин нэгэн боломж олгож дахин тайзнаа тоглоход бэлэн болжээ.

Сонирхуулахад 1960 онд Хирснүүд жүжиг нь тайзнаа тавигдсанаар Ионеско дэлхийн дахинд шуугиан тарьж, алдарын оргилт эргэлт буцалтгүйгээр хүрч дуулиан тарьж зохиогчоо нилээд маргааны эзэн болгож байсан алдартай зохиол. Харин “Сандлууд” жүжиг нь 1998 онд Лондон Рояль театрт тоглогдон гайхалтай амжилтанд хүрч Америкийн Бродвейд үргэлжилэн тавигдсан байдаг.

“Сандлууд” жүжиг арваннэгдүгээр сарын 29-нд “Black box” театрын тайзнаа 18.00 цагт тоглогдох юм байна. Үзээгүй үлдсэн үзэгчид дэлхийн суут бүтээлийн дээжсийг дахин сонирхох боломжийг өгч буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан