Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжингүй хар тамхины хэргийг сөхвөл


Хар тамхи хэрэглэсэн хэмээн 20 ч хүрээгүй насандаа нийгмийн сэдэв болж, сайн муугаар хэлэгдсэн Г.Сарангэрэл гэх эмэгтэйг 1.2 жилийн хугацаанд нийгмээс тусгаарлах эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх өчигдөр гаргалаа. Энэ бол түүнийг гурван шатны шүүх гэм буруутай гэдгийг хөдлөшгүй нотолсныг хүлээн зөвшөөрсөн процесс. Харин түүний гэм буруу нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсонд бус хар тамхи хэрэглэсэнд бий. Харамсалтай нь иргэд Г.Сарангэрэл хар тамхи хэрэглэсэн гэж зүхэхээс илүүтэй хэн нэг сайдтай холбон өөр, өөрсдийнхөөрөө “яллах” нь буурсангүй. Наад зах нь, өчигдөр болж өнгөрсөн Улсын дээд шүүхийн хурлын мэдээ цахим ертөнцөөр тармагц Г.Сарангэрэл “нялх амраг” болж, хар тамхи гэдэг үг Х.Тэмүүжин болж сэдэрлээ. Гэвч бодит байдалд хар тамхи тахал шиг тархаж, өсвөр насныхан үүний золиос болж, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирч байгааг Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох дээрх хэрэг тод томруун харуулж байгаа билээ. Тиймээс Х.Тэмүүжин бас хурандаа, дарга наргүйгээр Г.Сарангэрэл ямар гэм буруутай, юуны хохирогч болохыг гурван шатны шүүх хурлаас хураангуйлан хүргье.


БУРУУТГАСАН ҮНДЭСЛЭЛ

Өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Т.Халиун, Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 2014 оны гуравдугаар сарын 2-ны 22.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад баригдсан хэргээр шүүх хурал явуулсан. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.1 (Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ) болон 192.2 (Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар буруутгасан байдаг.

Түүнчлэн улсын яллагч М.Гантулга Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар (Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ) яллах дүгнэлт үйлдэж ирснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

ЯЛ ОНООСОН ЗҮЙЛ ХЭСЭГ

Ингээд шүүгдэгч Т.Халиуныг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд” зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон юм.  
 Харин Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сарангэрэлийг 1.6 жилийн хугацаагаар хорих ялаар, Х.Гэрэл, Б.Энэрэл нарыг 1.2 жил хорих ялаар, насанд хүрээгүй Б.Отгончимэгийг мөн л 1.2 жил хорих ялаар шийтгэсэн ч ял эдлэх хугацааг нэг жилээр хойшлуулж, ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Харин Т.Халиуны эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоолыг шүүхээс гаргасан байдаг.
 
НОТЛОХ БАРИМТ

Эд мөрийн баримтаар дотроо цайвар өнгийн талстлаг нунтаг зүйлтэй 3х2 см хэмжээтэй гялгар уут нэг ширхэг,  Гамба новокайн 0.25 хувь, 2 мл гэсэн бичигтэй, 6.5 см өндөртэй тарианы усны шил бүтнээрээ нэг ширхэг, гадна харагдах байдлаараа 100-тын дэвсгэртээр төгрөг байх боломжтой 10 см урттай, хуйлж ороон гадуур нь өнгөгүй наалдамхай туузаар ороож бэхэлсэн, хуйлаасыг задлах боломжгүй соруул мэт зүйл нэг шихэг хураагдсан байна. Мөн “Новокайн” гэсэн бичигтэй тарианы ус дөрвөн ширхэг, “Гамба новокайн” гэсэн бичигтэй тарианы ус хоёр ширхэг, 4х7 см хэмжээтэй амсар нь түгжээтэй хоосон гялгар уут 12 ширхэг, дотроо цайвар өнгийн талст нунтагтай амсар нь түгжээтэй гялгар уут нэг ширхэг, цайвар өнгийн талст нунтагтай амсар нь түгжээтэй гялгар уут нэг ширхэг, олон тооны амсар нь түгжээтэй хоосон уутнууд, дөрвөн ширхэг тест зэрэг байжээ. Тэдгээрийг Г.Сарангэрэл нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэний дараа устгах шийдвэрийг гаргасан бөгөөд 20 мянган төгрөг есөн ширхэг, 10 мянган төгрөг хоёр ширхэг байсныг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан төрийн өмчлөлд шилжүүлэх болсон юм. Гэсэн ч шүүх хурлын дараагаар тэдэнд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх нээлттэй үлдэж, тэд давж заалдсанаар дээрх шүүхийн тогтоолын биелэлт түдгэлзсэн юм.

ШИЙТГЭХ ТОГТООЛЫН ГАНЦХАН ХЭСЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Анхан шатны шүүхийн тогтоолд Т.Халиун 148 хоног, Г.Сарангэрэл 136 хоног, Х.Гэрэл 148 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Энэрэл 34 хоног, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Отгончимэг 146 хоног цагдан хоригдсон болохыг дурдсан байдаг. Харин давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болж, “…насанд хүрээгүй шүүгдэгч Б.Отгончимэг 146 хоног цагдан хоригдсон…” гэснийг “…насанд хүрээгүй шүүгдэгч Б.Отгончимэг 84 хоног цагдан хоригдсон…” гэж өөрчилсөн юм. Ингэснээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялын хэмжээнд өөрчлөлт ороогүй юм. Гэсэн ч тэд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхээ эдэлж дээд шүүхэд хандсан байдаг.

Г.САРАНГЭРЭЛИЙН ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭВ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр тэдэнд холбогдох  хэргийг хянан хэлэлцэж, хэргийг хянаад дөрвөн шүүгдэгчийн ялыг хэвээр үлдээж Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлсэн юм. Учир нь түүнтэй адил зүйл ангиар ял сонссон, адил гэмт үйлдэлтэй охидод 1.2  жилийн ял оноосон тул ялыг ижилсүүлэн  хөнгөрүүлжээ. Ингэснээр Г.Сарангэрэл нарын хэргийг дахин хэлэлцэхгүй бөгөөд тэд хар тамхи борлуулсан, хэрэглэсэн хэргээр 1.2-7 жилийн ял сонсч байгаа юм.

0 Сэтгэгдэл
haha har tamhichin ***** huuhen Mongoloo geed ywj bsiimuu Yanhan shhasan said ni Mongoloo geed oros saund ywj bsiimu
Тэмүжин түүнийг уруу татаж ийм ялд унагав.
Тэмүүжингийн янхан
Temuujingiin eeljit shou.Temuujin har tamhinii esreg ajillah ystoi mortloo harin ergeed tedniigee hamgaaldag bolohoor uneheer gutamshigtai
БОЛЬЁ ОО
har tamhichin aimshigtai yu ch hj magadgui evdersen huuhen
temvvjing odoo arai dendvvlj bn aa jahan um hiiher ni ygasa gytgeleg bgad bn bas ter sarangerel gj ohin jiremsen geel bsn yasan hu bas hydlaa bsiin bnldaa kkkk ingej showdaj bdg gvie mun buh zvrkhte ohin be
Тэмүүжинг арай дэндүүлээд байгаа юм биш үү, одоо болимоор юмаа
gutgeed bai gutgeed bai,, mongoloo gesen setgeltei xun buriig onilj baigaad l gutgeed bai, xonjildoo xoloo jiiltseed gadnii xaysan yasiig bulaatsaldaad xemleldeed bai,
haha har tamhichin ***** huuhen Mongoloo geed ywj bsiimuu Yanhan shhasan said ni Mongoloo geed oros saund ywj bsiimu
Хамгийн их уншсан