Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргаашаас хүйтэрч шөнөдөө 30 градус хүрч хононо

Маргааш буюу 28-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 29-34, өдөртөө 18-23 градус хүртэл хүйтэрнэ. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

   28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Өнөөдөр  Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Нийслэл хотод энэ өдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан