Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014.11.27
Тендер шалгаруулалтын нэр: “Баргилтын төмрийн хүдрийн ордод уулын ажил гүйцэтгүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: PDD-32/2014

“Монголросцветмет”ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Баргилтын төмрийн хүдрийн ордод уулын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн жил бүрийн хэмжээ нь  тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 3 тэрбум төгрөгөөс багагүй .
Сүүлийн  гурван жилд хэрэгжүүлсэн  ижил төстэй ажлын өртөг: 5 тэрбум төгрөгөөс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай
Тендерийг 2014 оны 12 дугаар сар 26-ны 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 12 дугаар сар 26-ны өдрийн,16 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн  хаяг:
“Монголросцветмет” ХХК,
 Улаанбаатар хот 51, ш/х-002
Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө.
22-р хороо,“Монголросцветмет” ХХК-ийн байр,
305 тоот өрөө,
И-мейл: mailbox@monros.mn.
Утас/факс: 976-11-458380(ф), 976-11-458675, 976-11-453482

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан