Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канад 11 сая ам.долларын тусламжийг Украинд үзүүлнэ


Канад улс Украинд 11 сая ам.долларын үхэлд үл дагуулах цэрэг, дайны хэрэгслийн тусламж үзүүлэх болсноо мэдэгдэв. Мөн Донбасст байлдааны ажиллагаанд оролцож байгаа Украины цэргийн албан хаагчдыг сургахад оролцохоор болжээ.

Тусламжийн таван саяыг нь украины цэргийн албан хаагчдад зориулсан хамгаалтын хэрэгсэл, гурван саяыг тэсрэх, дэлбэрэх бодисыг утсгахад, холбооны хэрэгсэл ба, шөнийн харааны хэрэгсэл, дуран, эмнэлгийн ажилтнуулын бэлтгэлд тус бүр нэг сая ам.доллар гаргаж өгөхөөр болсон тул үхэл үл дагуулах цэрэг дайны тусламж гэж байгаа аж.

Үүнээс өмнө буюу есдүгээр сард Канад нь Украинд 200 сая ам.долларын зээл өгсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан