Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон орны нийслэлийн зогсоолын үнэ

Лондон

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ:
4 фунтээс багагүй
Зогсоолд тавих цаг:  хоёр цагаас илүүгүй
Хотын төв рүү орох төлбөр: ажлын өдрүүдэд 7.00-18.00 хооронд 10 фунт

Их Британийн нийслэл машинтай хүмүүсийн хувьд хамгийн зардалтай хотуудын нэг. Энд хотод зогсоол дээр машин тавихад төдийгүй хотын төв рүү орохдоо төлбөр төлдөг. Ийм төлбөрийг 2003 оноос авдаг болсон ч цахилгаан эсвэл гибрид машинуудаас авдаггүй. Үүнээс гадны хот доторх бараг бүх гудамжийг төлбөртэй зогсоолыг заасан улаан ба шар шугаман тэмдэгтэй. Зогсоолын хажууд байдаг тусгай автомат төхөөрөмж нь төлбөр авахаас гадна зогсоол ашигласан цаг, цагийн үнэ, зогсоолд тавих дээд хугацаа гэх мэт мэдээллийг өгдөг. Хотын төвд машиныг нэг газар хоёроос илүү цаг тавихыг хориглодог. Зогсоолын цагийн төлбөр нь дүүрэг дүүргээс хамааран янз бүр байна. Гол төлөв 18 цагаас хойш болон амралтын өдрүүдэд л машиныг төлбөргүйгээр зогсоол дээр тавих боломжтой.


Бээжин

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 10-15 юань
Зогсоолд тавих цаг: хязгааргүй
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

Хятадын нийслэлд бараг л бүх гудамжинд машин тавихыг зөвшөөрдөг ч дийлэнх нь төлбөртэй. Төлбөр нь дүүргээсээ хамаараад хэлбэлздэг. Мөн дийлэнх зогсоол дээр машин тавьсан дараа дараагийн цагийн төлбөр өмнөхөөсөө үнэтэй байдаг. Зогсоолын төлбөрийг гол төлөв тусгай хүмүүс авдаг. Зөвшөөрөлгүй газар машин тавьсны торгууль 200 юань. Зөвшөөрөлгүй газар тавьлаа гээд ачигч машин ирээд аваад явчихдаггүй, нүүрэн шилэн дээр нь торгуулийн тасалбар үлдээдэг.


Вашингтон

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 2 доллараас дээш
Зогсоолд тавих цаг: дунджаар 2 цаг
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

АНУ-д машиныг зогсоол дээр тавих дүрэм ба зогсоолын үнэ мужаас хамаараад янз бүр. Вашингтонд өдрийн цагт төлбөргүйгээр машин тавих газар бараг байдаггүй. Үнэ нь хотын бүс ба төвд ойр байдлаас хамаарна. Гол төлөв зогсоо дээр хоёр цагаас илүү машин байрлуулдаггүй. Вашингтоны төв гудамжуудад зогсоолын үнэ дунджаар 2 доллар байдаг хоёр хоёр дахь цаг нь нэг дэх цагаас үнэтэй. Зогсоолын төлбөрийг бэлэн мөнгө ба карт уншдаг тусгай автоматаар, эсвэл SMS явуулан төлж болно. Ойролцоо нь төлбөртэй зогсоол бүхий байшинд амьдардаг хүмүүс жилээр нь төлбөр хийгээд зогсоол дээр машинаа тавих тусгай зөвшөөрөл авдаг.


Амстердам

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 5 евро
Зогсоолд тавих цаг: хязгааргүй
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

Зогсоолын төлбөр хамгийн өндөр хотуудын нэг нь Амстердам. Нэлээд хэдэн жилийн өмнө хотын удирдлаг төв хэсэгт байгаа бүх төлбөргүй зогсоолуудыг татан буулгасан. Зогсоолын нэг цагийн төлбөр нь хотын захаар 0,9 евро, түүхэн дурсгал бүхий төв хэсэгтээ зургаан дахин өндөр. Үүнээс гадна хотод P&R угтах зогсоолын системтэй. Энэ зогсоолын системийг ашиглавал жолооч нь 8 евро төлөөд 24 цагийн турш хотын нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих тасалбар авна, мөн шаардлагатай бол хоёр зорчигчдоо зориулж ийм тасалбар аваад зогсоол дээр машинаа 24 цаг байршуулах боломжтой. Ийм зогсоолын төлбөрийг тусгай автомат төхөөөрөмж эсвэл SMS-ээр авна. Байрныхаа хажууд гудамжинд машинаа тавихын тулд байнгын оршин суугчийн зөвшөөрөл авах ёстой. Ийм зөвшөөрөлтэй хүн жил болгон 150 евро төлөөд гэрийнхээ хажууд машинаа тавих эрх авна.


Ром

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 1-1,2 евро
Зогсоолд тавих цаг:
хязгааргүй
Хотын төв рүү орох төлбөр:
тодорхой цагуудад орох хориотой

Тэртээ 1980-аад оны сүүлээс нь Ром хотын удирдлага нийслэл дэх машины тоог цөөлөх арга хэмжээг авч эхэлжээ. Авсан арга хэмжээний нэг нь хотын төв рүү орох боломжийг хязгаарлах явдал байв. 1994 онд Тибр мөрнөөс зүүн хэсэгт байрлах Ромын түүхэн хэсэгт тээврийн хэрэгсэл явах цагийг хязгаарлан “Zona a traffico limitato” гэсэн бүсийг бий болгосон. Энэ бүсэд амьдардаг биш л бол ажлын өдрүүдэд 6.30-18.00, бямба гарагт 14.00-18.00  цагуудын хооронд машин нэвтрэхийг хориглодог. Үүнээс гадна Ромын хотын ихэнх гудамжинд төлбөртэй зогсоолын бүсийг заасан цэнхэр тэмдэглэгээтэй. Зогсоолын нэг цагийн дундаж үнэ 1-2 евро. Машинаа зогсоол дээр тавьсны дараа зогсоолын тасалбарыг аваад нүүрний шилэн дээрээ байрлуулах ёстой. Мөн цагаан тэмдэглэгээтэй, төлбөргүй зогсоолууд байдаг ч тэнд машин тавих хугацаа хязгаартай.


Вена

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 1-4 евро
Зогсоолд тавих цаг: 2-3 цаг
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

Вена хотын дийлэнх зогсоол төлбөртэй. 2012 оноос эхлэн төлбөртэй зогсоол бүхий бүсийн тоог нэмсэн. Хотыг тодорхой цагуудад машин тавьсны төлөө төлбөр төлдөг дүүргүүд болгон хуваасан. Гол төлөв 9.00-.19.00, ховор тохиолдолд 22.00 цаг хүртэл төлбөртэй байдаг. Шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд эдгээр бүсэд машинаа үнэгүй тавьж болно. Үүнээс гадна зогсоол дээр машинаа тавих цагийн дээд хязгаар бий. Тэр нь гол төлөв 2-3 цаг байдаг. Зогсоолын төлбөрийг хийхийн тулд машин тавих цаг ба өнгөөр ялгаатай тасалбар ашигладаг. 1 еврогийн үнэтэй улаан өнгөтэй тасалбар нь хагас цаг, цэнхэр нь 2 евро, хугацаа нь нэг цаг, ногоон нь 3 евро, хугацаа нь 1,5 цаг, шар нь 4 евро, хугацаа нь 2 цаг. Мөн ягаан өнгийн 10 минутын хугацаатай үнэгүй тасалбар байдаг.


Иерусалим

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 5,5-8 шекель
Зогсоолд тавих цаг:  хязгааргүй
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

Израилийн нийслэл нь машины зогсоолын талбай хүрэлцэхгүй гэсэн том асуудалтай. Зогсоол болгон гаргасан хэсэг дийлэнхдээ төлбөртэй. Тухайн зогсоолын орчим амьдардаг оршин суугчид хотын захиргаанаас машинаа зогсооолд тавих тусгай зөвшөөрөл авч, машины дугаар, өнгийг заасан наалт авч машин шилэн дээрээ наадаг. Иерусалим хотын зогсоолын бүсүүдийг дагалдсан явган хүний замын өнгөөр нь ялгаэна. Улаан ба цагаан, эсвэл улаан ба шар өнгөөр будсан явган хүний замын хажууд машинаа тавьж болохгүй. Харин хөх ба цагаан өнгөтэй явганы хүний замд тулган машинаа тавьж болно. Ням гарагаас пүрэв гарагийн хооронд 8.00-19.00 цагууд, баасан гарагт 8.00-13.00 цагуудад ийм газар машинаа тавихдаа төлбөр төлнө. Машинаа зогсоол дээр тавьсны дараа тусгай автомат эсвэл ТҮЦ-ээс авсан тасалбарыг нүүрний шилэн дээрээ тавьна.


Сөүл

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 3000 вон
Зогсоолд тавих цаг: хязгааргүй
Хотын төв рүү орох төлбөр: хоёр гол тоннелиэс бусад нь төлбөргүй

2000 –аад оны дундаас эхлэн Сөүлд тээврийн дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хотын удирдлага олон тооны оршин суугчдын нийтийн тээврийн хэрэгсэл ашигладаг болгохыг зорьжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд авсан олон арга хэмжээний нэг нь хотын төв болон худалдааны болон офисийн төвүүд орчмын зогсоолын тоог хязгаарласан. Хоёр дахь арга хэмжээ нь зогсоолын төлбөрийг 40 хувиар нэмсэн. Үүнээс гадна хотын төвийг захтай нь холбодог хоёр гол тоннелиар явсны төлөө төлбөр авдаг болсон. Өнөөдөр төлбөргүй зогсоол гэж байхгүй болсон. Зөвшөөрөлгүй газар машин тавьбал өндөр торгууль төлнө.


Мадрид

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 1-2 евро
Зогсоолд тавих цаг: хоёр цаг
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

Мадрид олон тооны газар доорх зогсоолтой. 20-р зууны дунд үеэс газар доорх зогсоол байгуулж эхэлсэн. Жишээлэхэд, Мадридын “Vazquez de Mella” доор байрладаг анхны газар доорх зогсоол бүр 1949 онд нээгдэж байжээ. Ийм зогсоолд машин тавьсны цагийн төлбөр нь 1-2 евро байдаг. Газар дээрх зогсоолд ч машинаа тавьж болно. Төлбөр нь адил бөгөөд ажлын өдрүүдэд 9.00-.14.00 цагууд, 16.00-21.00 цагуудад төлбөртэй. Төлбөрийн тасалбарыг тусгай автомат төхөөрөмж болон ТҮЦ-ээс авч болно. Ачигч машины тэмдэгтэй газар машин тавих хориотой. Замын албад зөвшөөрөлгүй газар тавьсан машиныг ачиж явсан бол торгуулийн зогсоолын хаяг бүхий наалтыг заам дээр үлдээх ёстой.


Парис

Хотын төв дэх зогсоолын нэг цагийн үнэ: 2-3 евро
Зогсоолд тавих цаг: хоёр цагаас илүүгүй
Хотын төв рүү орох төлбөр: төлбөргүй

Парист шөнөөр болон ням гарагт болон наймдугаар сард парисчууд гол төлөв амралтаар явж машины тоо цөөрсөн үед машинаа зогсоолд төлбөргүй тавьж болно. Бусад бүх үед зогсоол болгон төлбөртэй. Парисыг зогсоолын төлбөр нь 1-3 евро хүртэл өөрчлөгддөг гурван бүс болгон хуваасан. Зогсоол төв хэдий чинээ ойрхон байна тэр хэмжээгээр үнэтэй. Төлбөртэй зогсоол дээр хоёр цагаас илүү хугацаагаар машина тавих хориотой. Төлбөрийг зөвхөн “Paris Carte” гэдэг зогсоолын тусгай карт хүлээж авдаг автомат төхөөрөмжөөр хийнэ. Машинаа тавьсны дараа төлбөрөө хийгээд тасалбарыг машиныхаа нүүрний шилэн дээр тавьна. Зогсоолын ойролцоо оршин суудаг иргэд машинаа гэрийнхаа хажууд зогсоол дээр тавих эрх олгодог хөнгөлттэй эрх авдаг.

0 Сэтгэгдэл
Bitgii hutsaa, mon hariutsuulah uyma olvoo yadaj tsalingihan joruu hogjliin chi harj chadjeej im uym *****
зогсоолоос бага татвар авдаг гэдгээ сурталчилж байна уу хаха иймхэн аргад бас хурртдаг хүн байдаг л юм байна :))
Хамгийн их уншсан