Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2 нас хүртлээ эхийнхээ сүүг хөхсөн хүүхдийн үүдэн шүд амархан цоорч, паалан нь гэмтдэг

ЭМШУИС-ийг Хүүхдийн нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмчээр төгсөөд ажиллаж байгаа хоёрхон эмч байдгийн нэг нь “Моносдент”  шүдний эмнэлгийн эмч Н.Дөлгөөн юм. Түүнтэй уулзаж хүүхдийн сүүн шүдний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, байнгын шүдийг эрүүл зөв ургахад юу хэрэгтэй зэрэг олон асуултанд хариулт авсан юм.

-Уншигч олонд маань өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
-2007 онд ЭМШУИС-ийн НАСС-ын  сургуулийг  нүүр ам судлалын эмчээр төгссөн. ЭМШУИС-иас  хүүхдийн нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмчийг  2011 оноос эхэлж албан ёсоор бэлтгэж төгсгөхөд би энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлж, анхны төгсөгч нь болсон.

-Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас хамтран зохион байгуулж буй “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд бага ангийн хүүхдүүдийн ихэнх хувь нь шүд цоорхой, шүдний өвчлөлтэй гарсан. Яагаад шүдний өвчлөл хүүхдүүдийн дунд их байгаа талаар?
-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа нь олон шалтгаантай. Юуны өмнө хүүхдийн нүүр ам судлалын эмч манайд дутагдалтай байдаг. Тийм учраас хүүхдийг бүр багаас нь эхлээд цэцэрлэг, сургуулиар нь дамжуулан хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар багш, эцэг эхчүүдэд нь хүүхдийн эрүүл ахуйн талаар боловсрол олгож баймаар санагддаг. Иймээс ч ЭМШУИС хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарийг бэлтгэж эхэлсэн. Мөн хүүхдэд  сүү, цагаан идээг түлхүү хэрэглүүлж, харин сахароз орсон чихэр, ундаа, торт, амттанг хол зайтайгаар хэрэглүүлэх, хэрэглэсэн тохиолдолд амны хөндийг нь усаар зайлуулж хүчиллэг орчинг нь саармагжуулдаг байвал хүүхдийн шүд цоорох, өвдөх нь бага байна.  

-Хүүхдэд анхны цахиур сүүн шүд ургаж эхлэх тэр үед нь эцэг эхчүүд их баярладаг. Тэгвэл энэ үеэс нь шүдийг эрүүл зөв ургахад нь юун дээр анхаарах вэ?
-Манай эцэг, эхчүүдийн зарим нь  хүүхдийн шүд өвддөггүй гэж  боддог. Гэтэл хүүхдэд шүдний өвчлөл аяга, халбага, амнаас дамжуулан идсэн чихэр, ундаа, хоол тэжээлээр дамжин хоёр төрлийн бактериар үүсгэгддэг. Энэ нь стрептококк мутанс, стрептококк сангвинс гэсэн бактериуд юм. Хүүхдийг энэ хоёр төрлийн бактерийн халдвар авахаас нь урьдчилан сэргийлж, эхчүүд бүр жирэмсэн байхдаа амны хөндийн эрүүл ахуйг сахиж, цооролтой шүднүүдээ эмчлүүлэх, ломбодуулах хэрэгтэй. Тэгээд төрсний дараа хүүхдийн сүүн шүдийг эрүүл байлгахад анхаар. Хүүхэд 6 сартайгаас эхлэн шүдэлж эхэлдэг. Энэ үеэс нь арчилж байх нь чухал.

 -Энэ үедээ хүүхэд шүдээ угааж чаддаггүй. Яаж арчилах вэ?
-Хүүхэд 6 сар хүртлээ эхийнхээ сүүгээр дамжуулан өөрт хэрэгтэй бүх төрлийн эрдэс тэжээл, дархлаагаа авч байдаг. Тэгээд 6 сартайгаасаа эхлээд бор хоолонд ордог.  Энэ үеэсээ шүдний өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг. Яагаад гэхээр энэ үеэс эхлээд хүүхэд эхийн сүүнээс авдаг шим тэжээлт бодисын хэмжээ багасдаг. Шүд нь цоорсон хүүхдүүдийг эмчилж байхад эхийнхээ хөхнөөс гараагүй удсан, өөрөөр хэлбэл 2-3 нас хүртлээ хөхөө хөхдөг хүүхдүүдийн үүдэн шүд амархан цоороод, паалангүй болчихсон  ирдэг нь ажиглагдсан. Энэ нь 6 сар хүртэл эхийн сүү хамгийн шим тэжээлтэй байх бөгөөд түүнээс хойш эхийн сүүнд агуулагдах сүүний хүчил нь амны орчинг илүү хүчиллэг болгож байдагтай холбоотой. Гэтэл энэ үед нь хүүхдийг шөнө чихэртэй ус, нэмэлт сүүгээр угжвал дөнгөж ургаж буй сүүн шүднүүд гэмтэж эхэлдэг. Гэтэл зарим ээжүүд манай хүүхэд чихэр иддэггүй мөртлөө шүднүүд нь цоороод байна гэдэг. Хүүхдийн шүдийг цахиур цухуйсан цагаас эхлэн цэвэрлэх хэрэгтэй байдаг. Ээж нь хүүхдийн амны хөндийг цэвэрлэхдээ гараа угааж, хуруугаа  цэвэрхэн  марлиар ороо, цэвэр усаар норгоод хүүхдийн дээд доод завьж, хоёр хацрын хөндий, хэл тагнайг нь арчиж өгч байх хэрэгтэй.

-Хүүхэд чихэр, амттанг идэхгүй байна гэж байдаггүй, тэдний хамгийн их дуртай зүйл учраас аав ээжүүд ч их авч өгдөг. Хүүхдийнхээ шүдийг хайрлаад чихэр бага хэрэглүүлдэг гэр бүлүүд ч байдаг. Тэгсэн ч хүүхдийн шүд цоорсон байдаг. Энэ талаар?
-Сүүлийн үед төрөл бүрийн жүүс, газтай ундаанууд их болсон. Хамгийн гол нь хүүхэд чихэр идсэндээ шүд нь цоороод байдаггүй. Олон төрлийн сахар, будагч бодис агуулсан жүүс, газтай ундааг их хэрэглэсэнээс шүд илүү цоордог. Гэтэл эдгээрийг бага хэрэглэдэг ч шүд нь цоордог хүүхдүүд байдаг. Энэ нь жүүс, газтай ундааг өдөрт олон удаа хэрэглэх, эсвэл 7 хоногт хэрэглэх давтамж нь ойр болсноос хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлдөг. Иштэй чихэр нь удаан хугацаанд хүлхэж иддэг тул хүүхдийн амны хөндий болон шүлсийг хүчиллэг болгож шүд цоорох нөхцлийг бүрдүүлж байдаг тул чихэр идсэний дараа цэвэр усаар амыг нь угааж байх хэрэгтэй. Мөн хүмүүсийн ихэнх нь хүүхдийн сүүн шүд нь ёзоор байдаггүй, унадаг тул өвддөггүй гэж ойлгоод байдаг.  Тэгээд сүүн шүдийг нь анхаарахгүй явсаар ихэнх нь хүндэрсэн үедээ эмнэлэгт хандаж байна. Зарим нэг эцэг эхчүүд хүүхэд шөнөжингөө уйлаад унтуулсангүй гэсээр дагуулж ирдэг. Хүүхдийнхээ шүдийг бус өөрийнхөө нойрыг л анхаарч, эмнэлэгт хандаж байгааг нь хараад надад их харамсалтай санагддаг.

-Хүүхдийн сүүн шүд цоорохоос сэргийлээд хар өнгийн түрхлэг түрхдэг. Энэ түрхлэгийг ойр ойрхон түрхэх үү. Эсвэл жилд нэг удаа түрхэх хэрэгтэй юмуу?
-Сафорайд гэдэг энэ түрхлэгийг хүүхдийн сүүн шүдний өнгөц буюу толбын үед нь түрхдэг. Энэ түрхлэгийг эхний удаад түрхсэний дараа эмчдээ үзүүлээд шаардлагатай бол сарын дараа, тэгээд 3 сар тутамд түрхүүлж байх хэрэгтэй. Энэ бол цоорол зогсоох түрхлэг биш, харин цоорлыг удаашруулна, паалангүй болсон шүдийг хатууруулдаг үйлчилгээтэй. Гэтэл энэ түрхлэгийг нэг удаа хүүхдийн шүдэнд түрхүүлчихээд ээж аавууд санаа амардаг. Гэтэл 3 сар тутамд хүүхдийнхээ шүдний эмчид нь үзүүлж шалгуулж байх хэрэгтэй. Эмч шалгаж үзээд шаардлагатай тохиолдолд дахин түрхэх болон шүдэнд нь ломбо тавьдаг.

-Хүүхдийн сүүн шүд тэгш сайхан ургасан мөртлөө байнгын шүдээр солигдохдоо тэгш биш ургаад эхэлдэг. Хүүхдийн байнгын шүдийг яаж тэгш зөв ургуулах вэ?
-Хүүхэд хэдэн сартай байхад нь сүүн шүднүүд ургаж эхэлсэн байна гэдгээс нь хамаараад байнгын шүдээр эрт орой янз бүрийн хугацаанд солигддог. Энэ нь 5-аас 7 насанд хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалан анхны байнгын шүд цухуйж эхэлнэ. Тэрнээс бус яг 6 наснд солигдох ёстой гэсэн үг биш юм. Үүн дээр эцэг эхчүүд санаа зовдог. Миний хүүхдийн шүд солигдохгүй удчихлаа , ургах болов уу? гэж асуудаг. Цооролд өртсөн, сувгийн эмчилгээнд явсан сүүн шүдний сурвалж  эрүүл сүүн шүдний сурвалжийг бодвол шимэгдэх нь удаан байх нь түлхүү ажиглагддаг, иймээс байнгын шүд ургахдаа удах, саатах, хүндрэлүүд их гардаг. Тиймээс сүүн шүд эрүүл байх нь байнгын шүд эрүүл тэгшхэн сайхан ургах нөхцөл нь болдог.

-Хүүхдийн шүдний буруу ургалтыг засах аппаратыг хэдэн наснаас нь эхэлж зүүлгэвэл үр дүнтэй вэ?
-Хүүхдийн сүүн шүд байнгын шүдээр солигдохдоо үүдэн шүднүүдээс эхэлж солигддог. Хүүхдийн үүдэн шүднүүд мурий, далий ургалаа гээд эцэг эхчүүд их ирдэг. Хүүхдийн сүүн шүд нь байнгын шүдээр солигдож эхлэхдээ тэгшхэн биш ургасан үеэс эхлэж гажиг заслын зэмсэг зүүж эхлэх нь дараа дараачын шүднүүд тэгшхэн ургахад тустай байдаг. Энэ үед нь хүүхдийн шүдний рентген зургийг нь авч, гажиг заслын эмчид хандаж ямар төрлийн аппарат зүүж болохыг асууж мэдэх хэрэгтэй. Гэтэл манайхан сүүн шүд байнгын шүдээр солигдож дууссаны дараа аппарат зүүх хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Хэдий чинээ эрт гажиг заслын эмчид хандаж аппарат зүүвэл дараа дараагийн шүднүүд тэгш сайхан ургана.

-Хүүхдийн шүдний эмч гэдэг их онцлогтой байх. Хүүхдүүд эмчид ирэхдээ их айж уйлдаг?
-Хүүхдээ шүдний эмчид авчирахдаа зөв ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд бүр багадаа вакцин тариулаад ч юмуу эмчээс айдаг айдастай байдаг. Эцэг эхчүүд ч юм л бол эмч тарина шүү гэж айлгаад бүр багаас нь сэтгэл зүйг нь айдсаар дүүрэгдэг. Тэгвэл шүдний эмч тийм биш, бас гоё эрүүл шүдтэй болбол зөв тод ярина, сайхан дуулж, сайхан инээж чадна гэдгийг хүүхдэд хэлж өгөх юм бол тэд эмчээс айхгүй байх. Тэгээд нүүр амны сайн эмчийг олоод хүүхдээ дагнан үзүүлж хэвших аваас хүүхдийн шүд эрүүл сайхан байхад хамгийн чухал нөлөөтэй. Бидний зүгээс хүүхдээ тайвшруулаад, сэтгэл зүйд нь тааруулж хүүхдээ магтаж урамшуулах ч юмуу хүүхэд тайван болсны дараа үзэж эмчилгээг хийдэг.

-Хүүхдийн шүдийг өдөрт хэд угаах хэрэгтэй вэ, ямар сойз их сайн байдаг вэ? Манайд зарагдаж байгаа оонуудаас хүүхдэд хамгийн тохиромжтой нь аль вэ?
-Хүүхдийн шүдийг чихэр болон сахар агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэний дараа заавал угааж байх хэрэгтэй. Өглөө, орой өдөрт 2 удаа угааж хэвших хэрэгтэй. Мөн хүүхдийн шүдийг зориулалтын жижиг зөөлөн үстэй сойзоор угааж, сойзыг нь муудахаас нь өмнө сольж өгч байх, зориулалтын оогоор нь угаалгаж байвал хүүхэд ч өөрөө шүдээ дуртай угааж сурна. Хүүхдийн оог аль болох хүүхдийн эрүүл мэндэд сайн, залгигдсан тохиолдолд ходоодны салстыг цочроохгүй байхаар бодож хийдэг. Манайд зарагдаж байгаа оонуудаас тэр нь илүү сайн гэсэн ямар нэг судалгаа хийгдээгүй байна. Бага насны буюу 0-3 насны  хүүхдүүд заавал оо-гоор угаах шаардлагагүй. Буцалсан бүлээн усанд сойзыг нь дүрээд угааж байх хэрэгтэй. Яваандаа шүдээ угааж сурсаны дараа оо хэрэглүүлвэл тохиромжтой байдаг. Мөн давстай усаар амаа зайлах нь элдэв төрлийн хоолойн өвчин болон ханиад томуу шүдний өвчлөлөөс хамгаалахад ач тустай байдаг. Давстай ус сайн гээд эцэг эхчүүд хэтэрхий их шорвог усаар хүүхдийн амыг зайлуулж болохгүй. Амны салст гэмтэх аюултай байдаг. Цэцэрлэгийн багш нарт хүүхдийн шүдийг  хэрхэн зөв угаах талаар манай сургуулийн зүгээс сургалт зохион байгуулдаг. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдээ дагуулаад шүдний эмч дээр очиж, шүдийг хэрхэн зөв угаах талаар цаг гаргаж заалгаж авах хэрэгтэй. Амны хөндийн дотор талд шүдний гадна дотор гадаргуу, арааны гадаргуу гээд олон гадаргуу байдаг. Энэ бүгдийг хэрхэн зөв угаах талаар манай эцэг, эхчүүдийн зарим нь мэддэггүй, шүдээ хам хум буруу дутуу угаагаад сурчихсан байдаг.

-Танай эмнэлэгт хүүхдийн шүдний өвчлөлийг хэрхэн эмчилдэг вэ?
-Хүүхдийн шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, түрхлэг түрхэж,  цоорол болон сувгийн эмчилгээг хийнэ. Мөн фторт түрхлэг түрхэх ба цооролоос хамгаалах наалтыг нааж үйлчилнэ.  Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээг хийж байна. Эмчилгээндээ Япон, Герман ломбыг хэрэглэдэг. Хүүхдийг бүр бага наснаас нь эхлэн зөвхөн нэг шүдний эмчид байнга үзүүлж, урьдчилан сэргийлж сурах хэрэгтэй.

-Хүүхдийн шүдийг угаалгаж, гарын ариун цэврийг сахиж чадахгүй байснаар гахайн хавдар тусах, шар өвчнөөр өвчлөх нь аль ч сургууль цэцэрлэгт гарсаар байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг сахихгүй байснаар ямар халдварт өвчнүүд тусах  талаар?
-Хүүхдийн амны хөндий болон гарын ариун цэврийг сахихгүй байснаар цэцэрлэг болон сургуулиар дамжин гахайн хавдар, салхин цэцэг, улаан бурхан ,гар хөл амны өвчин мөн шар өвчинөөр өвчилдөг халдварт өвчин туссан хүүхдээс эрүүл хүүхдэд амаар болон агаар дуслаар дамжин халдварлах эрсдэл өндөр байдаг. Энэ нь цэцэрлэг дээрх хүүхдүүдийн аяга халбага солих, хүүхдүүд ам дамжин чихэр, ундаа ууж идсэнээр халдвар дамжуулдаг. Мөн гэр орондоо ч гэсэн аяга халбагаа сольсноор томчуудаас халдвар авах тохиолдол байна. Мөн цооролтой шүдтэй хүүхдээс эрүүл шүдтэй хүүхэд цоорол үүсгэгч бактериар халдварлаж болно. Тиймээс шүдний өвчин халдварладаг тул гэр бүлийн гишүүд мөн гэр орондоо аяга тавгаа солихгүй байх, хөхүүл хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийн хооллох хэрэгслийг цэвэр байлгах, хүүхдийн хоолыг амандаа жижиглэж бутлахгүй угж соскыг амандаа хийхгүй байх нь шүд цоорох өвчинөөс хүүхдээ урьдчилан сэргийлэхэд гол нөлөө үзүүлдэг.

-Буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий болон хэл ярианд ямар өөрчлөлт гарах вэ?
-Үргэлж хуруугаа хөхөх, хэлээ гаргах, уруулаа долоох гэсэн буруу зуршлуудын үед хүүхдийн шүдний эгнээний өөрчлөлт үүсдэг. Үүнд шүд орсгой болох, шаймий болох, тагнай гүн болох, мөн уруулын гадна талын арьс салст ху?райшиж гэмтэх аюултай байдаг тул эцэг эхчүүд хүүхдээ байнга анхаарч байх нь буруу зуршлаас сэргийлдэг.

-Танай эмнэлэгт нэвтрүүлж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт аргын талаар тодруулахгүй юу?
-Эмчээс асуух зүйл гарвал 99153517 утсаар холбогдоно уу.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Б. Батжаргал

1 Сэтгэгдэл
Хар тэнхлэг ёстой худлаа юм бн лээ шүү. Хүүхдийн шүд цоорсон. Өглөө оройдоо угаадаг мөртлөө тэнхлэг түрхээд үүрээд цоорсон. Ингэж худлаа тэнхлэг сайн гэж цуурхаа бодож үз
shudee zuv ugaah n baitugai ***** arilgaj chadahgui yumnuud baij emch zuvluud heleed ughuur n terniig n hushgan tarhindaa shingeegeed avhiin orond yah gj ingej hun doromjilj, erguu tenegee gaihuuldag bainaa ene comment bichdeg humuus. engiin irgen ch genuu, yugsn ch ugiin, neg durak n ataarhsandaa hichneen ch comment bichchihsen yum.
Энэ одоо болиочээ энгийн иргэлээс дор юмаа нээрээ. 5алхаад шүдний эмнэлэг ийм юмнууд тэгээд бас яриа өгөөд байхымдаа сурилцаачэээ
zizo bi bol bur shudgui nuhur yum bna l da
Za bolij uz.iim emch gj bas bainaa.saihan bulterhiimaa.surguuliin diplomoos oor sudalsan unshsan zuilgui iim emch nar hun ***** shuu.sudal unsh teneg emchintseree.engiin irgenees dor medlegtei mal ve
Yah gj hudlaa hugatsaj bdag bnaaaaa.
Хамгийн их уншсан