Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нар хүний эрхийн элч болов

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарыг Жендэр, Хүний эрхийн элчээр тодруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэр, Хүний эрх элчийн лекц” сэдэвт арга хэмжээг өчигдөр зохион байгуулсан юм. Энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг нарыг Жендэр, Хүний эрхийн элчээр тодруулсныг албан ёсоор зарлан, батламж гардуулав. Тус арга хэмжээнд оролцсон Д.Батцогт гишүүн, "Гэр бүлийн хүчирхийлэл-архидалт, шалтгаан, нөхцөл, үр дагавар" сэдвээр лекц уншлаа. Тэрбээр "Өнөөдөр жендэрийн асуудал гэж ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэт ойлгодог. Тэгвэл жендэрийн асуудал нь тэгш байдлыг хангах хүний эрхийн асуудал юм. Хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа талбар нь гэр бүлийн орчин болсон. Үүний шалтгаан нь сүүлийн жилүүдэд архины зохисгүй хэрэглээ хавтгайрч байгаагаас үүдэлтэй" хэмээн тоо, баримт дурдав. Төгсгөлд нь залуу хүн бүр архи, тамхины зохисгүй хэрэглээг буруулах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах үүрэгтэйг онцлон хэлсэн. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн, "Ижил тэгш байхын тулд үргэлжийн тэмцэл хэрэгтэй" сэдвээр лекц уншсан. Лекцийнхээ эхэнд эмэгтэйчүүд ниймгийн аль ч салбарт ажиллаж, амжилтад хүрэх боломжтой эрх чөлөө, тэрш эрхээр хангагдсан Монгол Улсад амьдарч байгаа бид азтай хэмээн хэлсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн манлайлал Монголд нэлээд доогуур үзүүлэлттэй байдаг. Шалтгаан нь эрчүүдийг дээдлэх уламжлалт хандлага, эмэгтэйчүүдийн өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас үүдэлтэй. Тиймээс эрх тэгш нийгмийн төлөө бүгд хамтран зүтгэснээр илүү дүнд хүрэх боломжтойг онцлон ярьсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан