Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээнд 22 хүртэлх насныхан хүч үзнэ

ДАШТ-ийн хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн 50, 55, 60, 66 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийг тодруулдаг гэдгээрээ онцлогтой.

Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 22 хүртэлх насны залуучууд оролцох боломжтой юм. Чөлөөт бөхийн хөнгөн жингийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар 2009 онд зодгоо тайлахад нь Монголын чөлөөт бөхийн холбооноос түүнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор уг тэмцээнийг анх зохион байгуулсан түүхтэй. Өнөөдөр энэ тэмцээн нь хөнгөн жинд шилдэг тамирчдыг төрүүлэн гаргадаг чухал ач холбогдолтой тэмцээн болжээ. Тус тэмцээнээс ОУХМ Б.Номин, Э.Бэхбаяр, Н.Түвшинтулга нарын тэргүүтэй шилдэг бөхчүүд амжилтын гараагаа эхлүүлээд байна.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар “Бэлтгэл ажлаа хангаж дууссан. Одоо тэмцээн болох өдрөө хүлээж байна. Залуучуудын УАШТ-д оролцогчдыг 20 насаар заагладаг болохоор 21,  22 настай тамирчид тэмцээний гадна үлддэг тал бий. Тиймээс би тэмцээнийхээ насыг 22 хүртэлх гэж тодотгож өгсөн” хэмээн ярив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан