Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн 79 эмнэлэг иргэдэд даатгалаар үйлчилнэ

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 158 хувийн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчлэхээр нэгдээд байгаа юм.

Тухайлбал нийслэлийн болон орон нутгийн хэмжээнд тус бүр 79 хувийн эмнэлэг иргэдэд үйлчлэхдээ эрүүл мэндийн даатгалыг нь ашиглаж болох юм. Үүнд “Улаанбаатар Сонгдо”, “Хатагтай”, “Ачтан”, “Номун” зэрэг хувийн томоохон эмнэлэг хамрагджээ. Хувийн эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн нийт төлбөрийн 30 хувийг даатгалаас гаргадаг бөгөөд даатгуулагч иргэн сард нэг сая 328 мянган төгрөгийн өртөгтэй үйлчилгээг даатгалын сангаас төлүүлэх эрхтэй гэнэ. Харин улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл таны ор хоногийн нийт төлбөрөөс 300 гаруй мянган төгрөгийг, хувийн эмнэлэгт хэвтвэл нийт төлбөрөөс 200 орчим мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас төлөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан