Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ихэнх нутгаар цас шуурч, эрс хүйтэрнэ

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарна

Ихэнх нутгаар үүлшиж баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна.

Дархадын хотгороор 13-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө, Туул голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Нийслэл Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан