Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
П.Сайнзориг: Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч төлөвлөлт, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай
Чоно эсэргүүцэж Эйфелийн цамхагийн дэргэд хонь бэлчлээ
Францын фермийн эзэд нийслэл Парисын алдарт Эйфелийн цамхгийн доод талбайд хэдэн арван хонь авчирч “бэлчээсэн” байна. Тэд засгийн газрын байгаль орчны талаарх бодлогод дургүйцэж байгаагаа ийм байдлаар илэрхийлжээ. Фермийн эзэд мал сүргийн хорогдолд олгодог нөхөн төлбөрийг нэмэх, мал сүрэгт чонын учруулж байгаатай тэмцэх тэмцлийг чангатгахыг шаардаж байна.
Энэ шаардлагыг хүргэж францын хэдэн арван малчин нийтдээ 200 гаруй хонио тууж ирснийг дэмжигчид бас Эйфелийн цамхгийн дэргэд цугларчээ. Үүний дэргэд чоно хамгаалах нийгэмлэгийнхэн жагссан гэнэ.
Засгийн газрынхан харин мал сүргийн хорогдолд олгодог нөхөн төлбөрийг хангалттай гэж үзэж байгаа болохоор фермийн эзэд ХХА-н сайд Стефан Ла Фоллетэй уулзуулахыг шаардсан байна.
Sud Ouest хэвлэлийн бичсэнээр бол өнгөрөгч 2013 онд чоно 6800 мал идсэн нь 2009 оныхоос даруй хоёр дахин их байгаа юм. Зөвхөн энэ оны эхний 10 сард гэхэд л хээрийн боохой 6500 малд халджээ.
1930-аад онд франц улс хээрийн цоноо бараг бүгдийг нь устгасан ч 1990-ээд оноос Италиас нүүдэллэн орж ирсэн чоно ингэтлээ өссөн байна. Одоо франц улсын хэмжээгээр 300 гаруй чоно байгаа нь улсын хамгаалалтад байдаг юм байна.

0 Сэтгэгдэл