Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ардчилал” сонин, ASSA.mn сайтынхан Бахархалын гурван шагнал хүртлээ


Монгол дахь Нэгдсэн үндэстнүүдийн холбоо болон “Оюуны дархлаа” ТББ-аас  сүүлийн гурван жил дараалан “Бахархалын шагнал” нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарлаж байгаа билээ. Тэгвэл энэ удаа өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох зорилгоор зарласан нийтлэлийн уралдаанаас “Ардчилал” сонин, АSSA.mn сайтын гурван сурвалжлагч шагнал хүртлээ.
Урлаг соёл, танин мэдэхүйн албаны сурвалжлагч Б.Цэдэвсүрэн “Хамаатай, хамгийн их хамаатай” нийтлэлээрээ Сэтгүүл, сонины төрөлд хоёрдугаар байрт шалгарсан бол Улс төр мэдээллийн албаны сурвалжлагч Б.Ганбилэг “Том хүний яриаг гэр бүлийн сэдэв болговол” бүтээлээрээ энэ төрлд гуравдугаар байрт шалгарсан юм. Харин ASSA.mn сайтаас сэтгүүлч Б.Сэвжидмаа “Хайрла, гэхдээ хариуцлагатайгаар” нийтлэлээрээ сайтын төрөлд хоёрдугаар байрт шалгарлаа.
Шагналыг Дэлхий нийтийн анхаарлыг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр “Чингисийн талбай”-д болсон өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амартүвшин, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Су Ньюн У нар болон албаны хүмүүс гардуулан өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан