Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн хялгасан хорхой



Бэлтгэсэн:  Охидын эмч Ч.Нямгэрэл
утас: 99155299


Бага насны охидын гадна бэлэг эрхтэний үрэвслийн дотроос хамгийн түгээмэл тохиолддог үрэвсэл нь хүүхэд хялгасан хорхойтох өвчин юм.

Хүний гельментийн дотроос хамгийн өргөн тархсан, тархалтын байдлаараа тэргүүн байранд ордог. Хялгасан хорхой нь хүний нарийн гэдэсний доод хэсэг, мухар хэсэг, бүдүүн гэдэсний эхний хэсэгт байрладаг. Цагаан өнгөтэй гүрвэлцсэн эрэгчин эмэгчин хорхой байдаг. Эдгээр нь гэдэсний үлдэгдэл хоол мөн цусаар хооллодог.

Хүүхдийн хялгасан хорхой нь зөвхөн хүнд шимэгчлэн амьдардаг. Хүний нарийн гэдсэнд үр тогтолтын процесс явагдсаны дараа эрэгчин хорхой нь үхдэг. Өндгөөр дүүрсэн умай эмэгчин хорхойн биеийн бараг бүх хэсгийг дүүргэж томроод бүдүүн гэдсэнд орж шөнийн цагт хүн унтахаар хэвтсэн хойно, эд эрхтэний хөдөлгөөн тайвширсан үед хошногоны сүвээр гадагшилж, арьсны хуниаснуудаар явж өндгөө гаргаж, улмаар хярзангаар дамжин охин хүүхдийн бэлэг эрхтэн үтрээ зэрэгт орж өндгүүд томорч тэр орчнийг идсээр, охидийн гадна ба дотор бэлэг эрхтэний салст улайж, хөөнгөтөж, хорсох, загатнах улмаар үтрээний шүүрэл ихдэж, өнгө үнэр нь өөрчлөгдөж эмгэг байдалтай болно. Энэ үед хүүхэд тайван биш, нойр хоолондоо муудах, уур уцаартай болох, арьс салст нь цонхигор цагаан, бөгсний хуниас, цавь, бэлэг эрхтэний орчмын арьс улайж зулгарсан, маажсан шархтай, үрэвсэл үүссэн байдаг.

Эмэгчин хорхой өндгөө гаргахдаа загатнуулдаг шингэн ялгаруулдаг учир хүүхэд нойрондоо загатнасан газраа маажиж өндгийг хуруу хумсны завсартаа наан, ор дэвсгэрийн даавуун дээр унагаж, мөн дотуур хувьцсанд тардаг. Иймд хүүхдийн бохир гараар дамжин дахин халдварлалт явагддаг.

Мөн хорхойтой хүүхдийн эдэлж хэрэглэж байсан зүйлээр дамжин эрүүл хүүхдэд халдварладаг.

Манай цэцэрлэгүүдийн хүүхдийн хүүхдийн тоо хэт их байгаагаас болон ор дэвсгэрийн хүрэлцээ муугаас зарим цэцэрлэг хүүхдийг нэг хөнжилд унтуулах, горшок нэгдсэн байх, суултуурыг хангалтгүй цэвэрлэх, хүүхэд баасны дараа өөрөө гүйцэд зөв арчиж чадахгүй байх, бохирдсон гараа зөв угаагаагүйгээс тоглоомоор дамждаг. Мөн төгс гүйцэд эмчлэгдээгүйгээс болоод дахин халдварладаг.

Шинжилгээ өгөх: Өндгөө гаргахын өмнө эмэгчин хорхой гэдэснээс гардаг учир ялгадасны шинжилгээний ердийн арга ач холбогдолгүй байна. Харин идэвхтэй илрүүлэх арга бол хошногоны хуниаснаас хусаж авч бэлтгэх замаар өндгийг илрүүлэх арга юм. Шинжилгээг 7-10 хоногийн зайтай 3 удаа хийх шаардлагатай. Зөвхөн нэг удаагийн шинжилгээгээр өвчлөлтийн дөнгөж 30 хүрэхгүй хувь нь илэрдэг. Мөн хүүхдийг унтаж байх үед хошногонын хуниас орчим хайж илрүүлж болно. Баасанд ч бас харагддаг.

Урьдчилан сэргийлэх: Зөвхөн хүнээс хүнд халдварладаг. Хүүхэд хуруугаа хөхөх, хумсаа мэрэх үед өндөг залгигддаг учраас:

·         Хүүхдийн гарыг зөв угааж хэвшүүлэх

·         Хумсыг тогтмол зөв авах

·         Ор дэвсгэрийн даавууг гадаа нар агаарт тавих

·         Дотуур хувцсыг тогтмол сольж, угааж, индүүдэх

·         Тоглоомыг угааж занших хэрэгтэй

Эмчлэх: Зориулалтын туулга эмийг эмчийн заавраар зохих насанд нь тохирсон тунгаар тодорхой хугацаанд өгнө. Мөн хүчилтөрөгчтэй блон сармистай клизм тавьдаг арга бий. Эмчилгээний явцад ариун цэврийг чанд сахиулах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
huuhdiin nasand tohirson tungaar gedeg n yu gesen ug be?
Хамгийн их уншсан